Монголчууд түүх соёлын үнэт 748 дурсгалтай боллоо

img

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төв аймгийн Борнуур сумын нутаг Ноён уулын Сүжигтийн ам, Батсүмбэр сумын нутаг Ноён уулын Зурамт, Хужиртын ам, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын талд орших Хүннүгийн язгууртны дурсгалт цогцолбор газрын хамгаалалтын бүсийг 133,6 га байхаар тогтоов. Хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, хохирол учруулах үйл ажиллагаа явуулахыг зогсоон, бүрэн бүтэн байдлыг хамгаалах болжээ. Мөн Үндэсний номын санд хадгалагдаж байгаа Монголын түүхийн үнэт баримтат өв болох 10 гар бичмэл, ном судар, МУИС-ийн Улаанбаатар сургуульд байгаа Хүннүгийн язгууртны эд өлгийн 10 зүйл, Эрдэнэзуу музейд байх ховор нандин 31 цутгамал бурхан, танка, Чойжин ламын музейд байх Занабазарын хийцийн 25 цутгамал бурхан, сийлбэр, хатгамал, нийт 77 ширхэг эд өлгийн зүйлийг “Түүх, соёлын үнэт дурсгалт зүйл”-ийн жагсаалтад орууллаа. Ингэснээр жагсаалтад багтсан эд өлгийн зүйл 748 болж байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Aq:
2000 garui jiliin tuuhtei delhiin ertnii ih guren 500 han jiliin nastai amerikaas 10 dahin tsoohon tuuhen dursgaltai baidag yumuu?! Naad muzeinuudad gadaadad ilgeej hahuuli avdag darga naraa shorond hiigeed suuliin 10 jild gadagsh aldsan olon zuun ed zuilee erguulj avchraarai buzar yamniihan!
2012-04-05