
УИХ-ын хаврын чуулган эхлэхийн өмнөх өдөр буюу өнөөдөр УИХ-ын 62 гишүүн ажиллалаа.
УИХ-ын Тамгын газрын мэдээлсэнээр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Киргиз, Ж.Батсуурь Франци, Англи, Л.Гүндалай Австри улсад УИХ-ын томилолтоор ажиллаж байгаа ажээ.
Харин Засгийн газрын томилолтоор Германд Л.Болд, Англи, Франц Д.Очирбат, Германд Г.Занданшатар нар ажиллаж байна. Мөн Баян-Өлгий аймагт Х.Баделхан, Х.Жекей, Завхан Д.Балдан-Очир, Ш.Сайхансамбуу, Д.Зоригт Өвөрхангай нар ажиллаж байна. Харин УИХ-ын гишүүн Р.Раш өвчтэй байгаа ажээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ