Байнгын хорооны хурал хойшиллоо

img

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэхээр байсан боловч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хуралдааныг хойшлуулахаар боллоо.  
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ