СӨХ-ийн эрхийг орон сууцны конторт шилжүүлнэ

img

Баянзүрх дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, нийт  зургаан асуудал хэлэлцжээ. Тухайлбал, “Хөрөнгө оруулалт - Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө, “Тогтвортой амжиргаа-II” төслийн хүрээнд тус дүүрэгт хэрэгжүүлэх төслүүдийн саналыг хэлэлцэв. Үүний дараа СӨХ-дын 2011 оны үйл ажиллагаанд түвшин тогтоох үзлэг явуулсан дүнгийн мөрөөр авах арга хэмжээ, СӨХ-той гурван талт гэрээ байгуулах талаар хэлэлцсэн бөгөөд сууц өмчлөгчдийн холбоодын хяналтыг сайжруулах боловсронгуй болгох, цаашилбал СӨХ-дыг халах саналыг орууллаа.   Тус дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Б.Содонбаатар орон сууцны конторт СӨХ-ийн үйл ажиллагааг шилжүүлэх санал гаргалаа. Орон сууцны конторт шилжүүлж, төрийн мэдэлд ирснээр аливаа ажлыг илүү чанартай, төсвийн зарцуулалт илүү үр дүнтэй болно гэж албаныхан дүгнэж байна. Мөн энэ үеэр тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудтай Засаг даргын Тамгын газар нь хамтран ажиллах гэрээ байгуулж төрийн зарим нэг чиг үүргийг ТББ-д шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ. Үүнд Улаан загалмайн нийгэмлэг, Богдхан уулын байгалийн цогцолбор төв, Карьер хөгжлийн хүрээлэн, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг,  Монголын боловсролын шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл зэрэг есөн байгууллагатай гэрээ байгуулан ажлын үр дүнг тооцож ажиллах гэнэ.   Баянзүрх дүүрэг 2012  оныг хөрөнгө оруулалт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил болгон зарласан бөгөөд иргэдэд чиглэсэн төсөл арга хэмжээнүүдийг боловсруулан, иргэдийг ажлын байртай болгоход илүүтэй анхаарч ажиллах аж.  Мөн иргэдийн амьдрах тав тухтай орчныг сайжруулахад анхаарах бөгөөд энэ жил тус дүүрэгт 140 сая төгрөгийн тохижилтын ажлыг хийхээр болжээ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЭНБОЛД:
ЗӨВ БАЙНА ЕР НЬ КОНТОРТОО БАЙВАЛ ДЭЭР ДЭЭ САНСАРЫН "ХАЙРХАН"СӨХ ийг ТАТАН БУУЛГАВАЛ ТААРНА АРАЙ ХЭТЭРХИЙ ХОГ НЬ ҮҮДЭЭРЭЭ ТАРЧИХСАН БАЙЖ БАЙГАА НЬ АРАЙ ДЭНДҮҮ БАЙНА
2013-08-21
Erhem:
Manai сох ийн дарга авгай хуухдээ давхар ажлуулдаг 2 цалинжина Тэгсэн мортлоо 200 илуу айлд жужуур байдаггуй Шалтаг хэлээд юм хийдэггуй Орон нутгийн сонгуульд хуртэл нэр дэвшуулж сурталчилгаа хийж явсан хун дээ
2013-07-26
монгол:
СӨХ-н эрх зүйн орчин ямар ч хариуцлага хүлээхээргүй, цэвэр мөнгө хурааж иддэг ажил зохион байгуулдаг. Одоо үүнийг зогсоох нь зөвөөөөө..
2013-06-18
ямар сайн юм бэ ?бас нэг луйварчид энэ бол зөв шийдэл
2013-01-09
ашгүй минь нэгч гэсэн төлбөрөөс чөлөөлөгдөж баярлуулах юм биш биз.СӨХ хэрэггүй дээ
2012-11-22
би:
suh ern oron suutsand nsan deer suhiiin humuus mungu idehees uur ajil hiideggui zub sanaa gargasan bn
2012-04-17
зочин:
МӨНГӨ ХУРААДАГ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ҮНДЭСГҮЙ ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨГГҮЙ БАЙГУУЛАГА.СӨХ МӨНГӨ ХУРААГААД ХУДЛАА ТАЙЛАГНАЖ.МӨНГӨ ХУРААДАГ ЛУЙВАР БИЙ БОЛСОН. ТЭДЭНД ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА ХЯНАЛТ БАЙДАГГҮЙ.
2012-04-07
УНШААД ҮЗ ДЭЭ ТИЙМ БИЗ ДЭЭ:
ЗӨВ БИШ ЭЭ, ТА НАР БАЙРНЫ МӨНГӨӨ ТӨЛӨХДӨӨ СӨХ ЮМ ХИЙДГҮЙ БОЛ ДАРАА БОЛИЙ ГЭДЭГ БАЙСАН БОЛ ОДОО ЗААВАЛ НЭХЭЭД ХАШРААХЫН БИШ ҮҮ АЙН
2012-04-06
УНШААД ҮЗ ДЭЭ ТИЙМ БИЗ ДЭЭ:
ЗАЙЛАА ЯДАЖ ОРОЙ ОРЦОНДОО ОРОХОД ЖИЖҮҮР НЬ СӨХ-ИЙН ДАРГА ОРЙО ГЭРЭЛЭЭ БИТГИЙ АСАА ГЭСЭН ГЭЭД МАНАЙ ОРЦ ГЭРЭЛЭЭ АСААДГҮЙ ГЭЭД БОДДОО, ЛИФТ НЬ ЯМБИЙ ОРОЙ АЖИЛЛАХГҮЙ ТИЙМ БАЙЖ СӨХ-ИЙН МӨНГӨ АВАХ ГЭНЭ, АЖИЛАА ХИЙДГҮЙ БОЛОХООР НЬ ТӨЛДӨГЧГҮЙ, ОДОО ТЭГЭЭД БАЙРНЫ МӨНГӨНД ЗААВАЛ ШИНГЭЭЖ ГАРГААД БҮҮР ГАЙ БОЛОХЫН БАЙНА Л ДАА
2012-04-06
CHIMGEE:
naad soh gedeg ymaa oron suutsand ni ogoochee yu hiihgui oorsdiinh ni amidral deeshleed bair ezengui bolood bainaa manai suhbaatar duurgiin 29 bairnii soh yu ch hiihgui oorsdiinh ni amidral ers deeshilj baigaa ni haragdaj bainaa bidnii ogson mongo tiim l ymand zartsuulagdaj bainaa uuniig anhaarna uu
2012-04-06
Б:
ёстой зөв байна
2012-04-06
AAA:
SUH-iinhun gej neg mungunii luivarchid bna. Odoo tsegtsleh tsag n boljee
2012-04-05
zuv bodlogo bn ugaasaa sun neriin dor bas hedhen ail mungu olj yamarch zasvar tseverlegee hiihgui bn yag huuchin osnaak ajilluulj baisan ter heveer urgeljluuleh heregtei
2012-04-05
ÀÀØ:
ÑÀÉÍ ÑªÕ ÁÀÉÕÃ¯É ÑªÕÈÉà ØÓÓÄ ÊÎÍÒÎÐÄ ØÈËÆ¯¯ËÝÕ ÍÜ ÇªÂ ÄÀÐÃÀ ÍÀÐ ÍÜ ÃÝÆ 60 70 80 ÒÀÉ ªÂªª ÝÌÝÝ ÍÀÐ ÁÀÉÄÀà ÓËÀÀÍ ËÓÉÂÀÐ×ÈÍÃÓÓÄ
2012-04-05
DD:
ZOV
2012-04-05
cccc:
yostoi zuv zugeer l mungu idsen heden deeremchin bdg yum
2012-04-05
SUH gej neg lyibar. bid zugeer l heseg zalitai humuusiig tejeej baigaa. kontort ochson n deer
2012-04-05
Хүүш ээ энэ Содонбаатар чинь ямар эргүү юм бэ. Орон сууцны конторууд хувьчлагдсан гэдгийг одоо болтол мэддэггүй юм уу. Танай байрны дээрээс чердакнаас конторын буруугаас 2 удаа ус алдаад тэр талаар гомдол мэдүүлэхээр нийслэл, Захирагчийн ажлын алба, орон сууцны удирдах газарт очиход бүгд хувьд оччихсон манайх хамаарахгүй гэдэг юм байна лээ. Контор нь болохоор хохь нь гэдэг юм байна лээ. Лхагвасүрэн гэдэг бараг 70 хүрч яваа өвгөн эзэнтэй Эма энд Би гэдэг орон сууцны контор
2012-04-05
наран:
хувийн өмчийг төр авна гэж байхгүй
2012-04-05
хараа:
Ёстой горьд за
2012-04-05
mm:
Анхнаас нь яах гэж СӨХ гэж тэнэг юм байгуулсын контортоо л байлгаж байхгүй, СӨХ гэж нэг луйварчдын үүр
2012-04-04