
МУГЖ С.Жавхлан өнөөдөр Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төвд” хэвлэлийн хурал зарлажээ. Тэрбээр энэ үеэр Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар алт багийн иргэдийн “Баян мөрөн” хөдөлгөөнийхөнтэй холбоотой мэдээлэл өгөх аж. Учир нь тус сумын иргэд өчигдрөөс өлсгөлөн зарласан бөгөөд тэдний амьдарч буй газар нутагт Канадын “CGBEM” компанид ашиглалтын 947 га, хайгуулын 4000 га газарт лиценз олгосоныг ийнхүү эсэргүүцэж байгаа юм байна.
Нутгийн иргэд төрж өссөн нутаг орноо хамгаалж эсэргүүцлээ илэрхийлсэн ч үр дүнд хүрээгүй тул Увс аймгаас төрөн гарсан олны танил хүмүүс болон тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдэд хаяглан захидал илгээсэн аж. Одоогоор Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэдийн ирүүлсэн санал хүсэлтийг МУГЖ С.Жавхлан хүлээн авснаа мэдэгдэж, энэхүү хурлыг зохион байгуулахаар болжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ