
УИХ-ын 2012 оны хаврын ээлжит чуулганы эхэлнэ. Энэ нь одоогийн парламентийн сүүлийн нэгдсэн чуулган юм. Чуулганы нээлт 11.00 цагт эхлэх бөгөөд 15.00 цагаас үргэлжилж “Байгаль орчны бодлогын шинэчлэлийн стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.
Энэ өдрийн чуулганаар ус, ой мод, агаарын бохирдол зэрэг байгаль орчинтой холбоотой хуулиудад олон нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцэхээр зэхэж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор татвар болон Татварын ерөнхий хууль, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болж байна.
Мөн Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл багтжээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ