
"Лондон-2012" олимпийн наадмын олимпийн эрхийн оноо олгох сүүлчийн тэмцээн нь тивүүдийн АШТ билээ. Өнөөдөр Мароккогийн Агадир хотноо Африк тивийн АШТ эхэлж байна. Жүдо бөхийн хөгжлөөр хамгийн сул тив болох Африкийн АШТ энэ удаад урьд өмнө байгаагүйгээр олны анхаарлын төвд байгаа нь тодорхой. Манай улсын хувьд ч энэ тэмцээний зүг чих тавин анхаарч байгаа юм.
Олимпийн эрхийн бүст улаан шугамын урдхан талд бичигдэж байгаа 90 кг-ын тамирчин Э.Энхбатын гурван өрсөлдөгч Африкийн АШТ-д өрсөлдөж байна. Камеруны Д.Долассем, Алжирийн А.Бенихлеф, Египетийн Х.Месбах нар манай бөхийг оноогоор гүйцэх магадлалтай байгаа бол Алжир, Египет жүдочид нэг группт орсноор тэмцээн эхлэхээс өмнө Э.Энхбатын нэг өрсөлдөгч нь тэмцлээс хасагдаж байна. Хар тивийн АШТ-ий 90 кг-ын барилдаан нөгөөдөр болох юм.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ