
Улаанбаатар хотод болдог оюутны олон улс, тив, дэлхийн тэмцээн бүрт нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр ихээхэн туслалцаа үзүүлэн оюутан залуусаа байнга дэмжин оролцдог ажээ. Тэрээр тус тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа монголын оюутны шигшээ багийн 16 тамирчидын 10 хоногийн бэлтгэл сургалтын зардлыг хариуцан гаргасан байна. Хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй байгаа үеэд тэмцээнд бэлтгэж байгаа оюутан тамирчидаа цагаа олж, хэрэгцээтэй үеэд нь дэмжлээ гэж МОСХолбоо, Монголын волейболын холбоо (МВХ) тамирчидынхаа өмнөөс талархал илэрхийлжээ. Монголын баг тамирчид Эрдэнэт хотод 2012 оны 03 сарын 30-ны өдрөөс эхлэн 21 хоногийн бэлтгэл хийснийхээ дараа ийнхүү Нийслэлийн засаг даргын туслалцаатайгаар гадаадын тамирчидтай хамт байрлах “Цэцэг” зочид буудалдаа орж, бэлтгэл сургуулиалтаа үргэлжүүлэх боломжтой болжээ.
Мөн НЗДТГазраас баг тамирчдын үйлчилгээнд замын цагдаагийн машин гаргах, НЦГ-аас хэв журмын цагдаа авах, Улаанбаатар чуулгын толголтыг үзүүлэх, гадаадын баг тамирчдын ахлагч нарыг ЗДТГ-т хүлээн авч танилцуулга хийх, нийтийн тээврийн газраас тэмцээний өдрүүдэд Буянт-ухаа спортын ордны чиглэлд явах хүн нэмэгдэж байгаатай холбогдуулан автобусны түр шугам нээж өгөх зэрэг олон төрлийн туслалцаа дэмжлэгийг үзүүлж байна.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ