Олон зуун оюутнууд тэмцээн үзэх боллоо

img

Тэмцээний өдрүүдэд нийслэлээс Буянт-ухаагийн Спортын ордонг чиглэсэн хүмүүсийн цуваа ихсэх төлөвтэй байна. Учир нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 80 орчим ИДС-ийн оюутнууд тэмцээнийг анги, сургууль хамт олноороо үзэх сонирхолтой байгаагаа Монголын оюутны холбоо, биеийн тамирын тэнхимдээ хүсчээ. Үүний дагуу БСШУЯам, МОХ, Монголын оюутны спортын холбоо (МОСХ)-ноос тэмцээнийг өдөр бүр 10 гаруй сургуулийн 4000 орчим оюутнууд нэгдсэн хуваарийн дагуу үзэх болжээ. Хуваарийг БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, Зохион байгуулах үндэсний хороо (ЗБХ)-ны гишүүн Д.Далайжаргал батлан сургуулиудад албан тоотоор хүргүүлжээ. МОСХ-д тэмцээнийг үзэхээр олон арван сургуулиуд оюутны тоогоо өгч бүртгүүлж, суудлын хувиарлалтанд орж байгаа ажээ. Ялангуяа биеийн тамирын мэргэжлийн 5 –н дээд сургуулийн оюутнууд дадлага хичээлээ энэ тэмцээний үеэр хийхээр хичээлийн хувиараа зохицуулсан байна. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ