
Онцгой байдлын ерөнхий газраас Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх зургадугаар сард Өмнөговь аймагт зохион явуулах гэж байна. Уг тэмцээнд нийслэлийн “Ган дуулга”, зүүн бүсийн “Шонхор”, хойд бүсийн “Алтангадас”, төвийн бүсийн “Од, баруун бүсийн “Алтайн бүргэд” клубын нийт 25 багийн 200 орчим тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж эхэлжээ. Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажлыг аймгийн Онцгой байдлын хэлтэс ханган ажиллаж байгаа бөгөөд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын холбогдох мэргэжилтэн тэмцээний бэлтгэл ажлын явцтай танилцаад иржээ.
Улсын аварга шалгаруулах тэмцээн явагдах довтолгооны шат, гурав сунадаг шат, саадтай-100м, 4х100м-ийн буухиа, байлдааны тархалт явагдах талбайн байршил, хэмжээс, техник хэрэгслийн хийц, гүйцэтгэл, хөдөлмөр хамгаалал аюулгүйн шаардлага хангасан байдалд газар дээр нь үзлэг шалгалт хийсэн байна.
Шалгалтаар 2012 оны Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмж Монгол улсын гал унтраах техникийн олон төрөлт спортын дүрмийн шаардлагад нийцэж байгаа тул тэмцээнийг зохион явуулах боломжтой гэж үзжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ