Статистикийн онлайн мэдээллийн системийг нэвтрүүлнэ

img

Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан БНСУ-ын Статистикийн газрын Мэдээлэл, төлөвлөлтийн хэлтсийн дарга Чанил Сео тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар БНСУ-ынЗасгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Монгол улсын үндэсний статистикийн салбарт  2012 онд хэрэгжүүлэх “Статистикийн мэдээллийн сангийн менежмент, үйлчилгээний систем” төслийн талаар ярилцсан байна. Статистикийн мэдээллийг хэрэглэгчдэд мэдлэг болгон хүргэх үйлчилгээний систем нэвтрүүлсэн амжилт нь олон улсын түвшинд өндрөөр үнэлэгддэг БНСУ-ын Статистикийн газар уг төслийг хэрэгжүүлэх юм. Энэхүү төслийн хүрээнд статистикийн онлайн мэдээллийн системийг боловруулж, нэвтрүүлэх бөгөөд үүний үр дүнд статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудаас мэдээллийг авах, тараах, хэрэглэгч статистик мэдээллийг мэдлэг болгон ашиглах боломж эрс нэмэгдэх аж.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ