
Монгол орны ихэнх гол, мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй, нийт газар нутгийн 26 хувь нь цастай байгаа хэдий ч цаг агаарын дулааралтай уялдан гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нимгэрчээ. Энэ сарын 1-ний байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бүгсий, Хэнтий нурууны Туул, Хараа, Ерөө, Сөгнөгөр, Хангай нурууны Идэр, Чулуут, Урд тамир Булган гол болон Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд мөсөн дээгүүр ус гүйх, усан зах үүсэх, мөс харлах зэрэг үзэгдэл эрчимжиж байна.
Цаашид цаг агаар дулаарч мөсөн бүрхүүл задрах, шар усны үер хаврын цөнтэй зэрэгцэн ажиглагдах тул мөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас ард иргэд сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ