Тэшиг суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

img

Манай улсад он гарсаар 27 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Үүнээс өнөөдрийн байдлаар, Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутагт  ойн түймэр асч байна. Түймрийг унтраахаар Булган, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид хоёр талаас нь хумиж унтраахаар ажиллаж байна. Тус газарт салхи, хөвд ихтэй, хуурайшилттай байгаа учир түймрийг унтраахад нэлээд бэрхшээлтэй байгаа  аж.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ