
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 111 тоот тушаалаар Тамгын газрын дарга Г. Мөнхбилэг үүрэгт ажлаа өчигдөр хүлээлгэн өгчээ. Тэрээр Тамгын газрын орлогч дарга С.Заяадэлгэрт хүн ардынхаа сайн сайхны төлөөх хүндтэй үүргийг хүлээлгэн байгууллагын тамгыг гардуулав.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолийг үндэслэн Тамгын газрын даргаар С.Заяадэлгэрийг томилсон байна. Тэрбээр Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн тул ийнхүү Тамгын газрын үүрэгт ажилд томилсон аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ