“Хөдөөг хоршоолох аян”-ы талаар мэдээлэх уулзалт болно

img

  “Хөдөөг хоршоолох аян”-ы талаар мэдээлэл хийх уулзалт өнөөдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд болно. Уулзалтад манай улсад суугаа Элчин сайдын төлөөлөл,  Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд П.Баянмөнх,  газрын дарга М.Баярмагнай, ногоон алт төслийн менежер Н.Эрдэнэ,  хоршооны төлөөлөл Ц.Оюун нар оролцох ажээ. Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо, иргэдээс гаргасан санаачилгыг Засгийн газар дэмжин “Хөдөөг хоршоолох аян”-ыг улсын хэмжээнд өрнүүлэхээр болсон. Энэ аян нь хөдөө орон нутагт үйлдвэрлэл эрхлэгчдийг сайн дурын үндсэн дээр суурилж хорших, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тогтолцоо бий болгох бэлтгэл ажлыг хангах зорилготой юм.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ