
Дэлхийн эрүүл мэндийн өдөр энэ сарын 7-нд тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Энх мэнд- Эрүүл оршихуй” сэдэвт өдөрлөгийг нөгөөдөр Тусгаар Тогтнолын талбайд зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийн үеэр МҮХАҮТ-ын Эрүүл мэндийн салбарын зөвлөл Чингэлтэй дүүргийн бизнесийн зөвлөл болон танхимын гишүүн байгууллагууд оролцож иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг оношлогоо үзүүлэх, зөвлөгөө өгч үйл ажиллагаагаа сурталчлахаас гадна эм, эмийн бүтээгдэхүүнээ худалдан борлуулах боломжтой. Уг арга хэмжээний үеэр урлаг, соёлын тоглолт зэрэг төрөл бүрийн арга хэмжээ зохиогдох аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ