Ё.Сагсай: Н.Давааг нэр дэвшүүлэхийг СЕХ шийднэ

img

Анод банкнаас хуурамч хувьцаа гарган, 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон банкны захирлуудын хэргийг холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгах ажиллагаа гурван жил үргэлжилж буй. 20 гаруй холбогдогчтой 125 хавтас бүхий уг хэргийг прокурор өмнө нь хоёр ч удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан юм. Хэргийн холбогдогч, Анод  банкны гүйцэтгэх захирал асан Л.Уламбаяр, ТУЗ-ын дарга Н.Энхтөр, гишүүн Н.Даваа, Э.Гүр-Аранз нар ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад батлан даалтад гарсан билээ.  Эх сурвалжийн мэдээллээр уг хэрэгт холбогдоод буй Н. Даваа УИХ-ын  сонгуульд нэр дэвшихээр болсон юм байна. Уг мэдээллийг өрөөс нь тодрууллаа.

-Таныг  УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Иргэний хөдөлгөөний намаас    УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ. Хан-Уул дүүрэгт өрсөлдөнө.

-Анод банкны хэрэг юу болж байгаа вэ?

-Миний холбогдсон Анод банкны хэргийн мөрдөн байцаалт дуусч байгаа. Удахгүй шийдэгдэх байх.

Аливаа хэрэгт сэжигтэн яллагдагчаар татагдсан хүн УИХ-ын сонгуульд өрсөлдөж болдог эсэхийг  нийслэлийн Прокурорын газрын орлогч Ё.Сагсайгаас тодрууллаа.

-Анод банкны хэрэг хэзээ шүүхэд шилжих вэ?

-Анол банкны хэргийн мөрдөн байцаалт дууссан. Яллах дүгнэлт үйлдээд тун удахгүй шүүх рүү шилжүүлнэ.

-Банк дампууруулсан хэрэгт холбогдсон Иргэний хөдөлгөөний намын дарга Н.Даваа энэ жил УИХ-ын сонгуульд өрсөлдөнө гэж буй. Хуулиараа хориглосон  заалт бий юу?

-Хувь хүн сонгуульд өрсөлдөх асуудал манайхтай хамааралгүй. Бид Н.Даваа гэдэг хүний асуудалд хариулт өгөх нь зохимжгүй.

-Сэжигтэн яллагдагч сонгуульд өрсөлдөж  болохгүй гэсэн хориг байхгүй гэсэн үг үү?

Сонгуулийн ерөнхий хороо тухайн хүний материалтай танилцаж шийдэх асуудал. Манай прокурорын байгууллага холбогдох хэрэгт л хяналт тавих үүрэгтэй болохоос биш Н.Давааг сонгуульд оролцуулах эсэхийг шийдэхгүй. Хуулиар хориглосон зүйл алга.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene sagsai ug ni manai nutgiinh yum.hunii muud durlasan haashaa bolchihsan yum be dee.Bur hunee aldchihsan,Tomchuudiin ug. dalailtaar geheesee iluu awilgad uuschihsan bololtoi dogoo.Sagsai mini nutgiin humuus chamaig muu yridag bolood bna shuu
2012-10-07
hubi:
ene SAGSAI porkror mash sain ajilaa hiideg hun bn lee iimerhuu shudraga chadvarlag humuusiig uls sain gegchiin ondor tsalin ogood hangamjaar n hangaad ajiluulah heregtee DEERH banknii nohduud ymar ulsiin horongo idsen bish gej bi bodoj bh ym
2012-04-05
ICH:
ENE BANK DAMPUURUULSAN ETGEEDUUD UNEXEER LUIVARCHID TA NAR INGEJ AYAGLAXAASAA ICHEECH, XULGAICHDAAR TOR BARIULAX UOM UU TER NEG MUUXAI XAR SAXALTAI XAR MORTEI XULGAICH ICHMEER UOMAA NER DEVSHINE GENE EE XA XA XA
2012-04-05
tuvshin naad nairuulgaa haraa ch yasan aimar gyriltach bichdeg yum be. hn asuugaad hen hariulad baigaa ni todorhoi bus baina
2012-04-05