Налайхын Засаг даргын хэргийг хаалаа
Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрт холбогдох албан тушаалын хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаад прокурорын хяналтын шатанд хэргийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хаажээ.
Түүний 300 га газрыг БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Жэхуан групп”-т их хэмжээний мөнгөөр зарахыг завдаж, 320 га газар эзэмших гэрчилгээ олгож өгнө хэмээн амлаж 50 мянган ам.доллар хахуульд авсан гэх хэрэгт буруутгагдаж, сэжигтнээр татагдсан юм.
Өөрөөр хэлбэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж онц их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэж сэжиглэжээ. Хэргийг шалгах явцад түүнд 50 мянган ам.долларын хахууль өгсөн гэдгээ “Жэхуан” групп хууль зүйн “Хан Мон Лоу” хүлээсэн гэх мэдээлэл ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байв.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ