Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод холбогдох Эрүүгийн хуулийн 150.3-т заасан хэргийн мөрдөн байцаалт дуусч, нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж харьяалал тогтоохоор дээд Шүүх рүү шилжүүлжээ.
Эх сурвалжийн мэдээллээр Ц.Болдыг цас хайлуулах бодисонд төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая гаруй төгрөг хувьдаа завшсан хэрэгт анх сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн юм.
Өнгөрсөн оны есдүгээр сард уг хэрэгт холбогдуулан нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаярыг шалгаж, цагдан хорьжээ.
Хэвлэлд гарсан мэдээллээр бол тэднийг хамтран цас хайлуулах бодис авах нэрийдлээр жил бvр тєсєвт мєнгє суулгаж, хувьдаа завшсан гэх үндэслэлээр буруутгасан гэсэн юм.
Н.Бүжин