Бүрэн эрхийн хугацааны сүүлчийн чуулган үүдээ нээлээ

img

2008-2012 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн чуулган нээлтээ хийлээ. Чуулганы үйл ажиллагааг нээж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үг хэлсэн юм. Тэрбээр энэ удаагийн чуулган “Монгол Улсын хөгжил дэвшилийг дээшлүүлж, эрх зүйн болон санхүүгийн боломж нэмэгдүүлэх ажилласан энэ бол Хамтарсан Засгийн газар байгуулсны үр дүн юм. Үүний хүрээнд цалингийн тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж, 160 мянга гаруй ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгаж, хоёр намын амлалтын 1.5 сая төгрөгийг иргэдэд олгосон, их дээд сургуулийн оюутнууд 70 мянган төгрөгийг тэтгэлэг авдаг боллоо. Улсын мөнгө санхүүгийн бодлого дээр хянуур арга хэмжээ авч эдийн засгийн халалтаас сэргийлж ирсэн гэдгийг Олон улсын валютын сан болон бусад байгууллагууд илэрхийлдэг. Энэ мэт ирээдүйн үр дүн их юм. УИХ 2010-2012 онд 19040 иргэнийг хүлээн авч гомдол саналыг нь сонссон байна. Иргэд цалин тэтгэвэр нэмлээ гэж нааш харж инээж, цааш харж уйлж байна. Өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүний үнэ ард түмнийг ийм байдалд хүргэж байгаа. Энэ байдал нэг хэсэг команиудад давуу байдал бий болгосон. Бизнесийн энэ их заль мэх эрээ цээрээ алдлаа. Махны нийлүүлэлт, хомсдолоос үүдэн монгол хүний сэтгэлд багтамгүй өндөрт өсөж байна. Энэ бүхнийг дампуурал гэхээс өөр хэлэх үг алга. Иймэрхүү үйл ажиллагааг таслан зогсоох ёстой” гэх мэтээр 2008-2012 оны чуулганы хугацаанд УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжуудаас онцлох хуулийн төслүүд болон өнөөийн улс орны эдийн засгийн байдлыг тоймлон УИХ-ын индэр дээрээс хүргэсэн юм. Ингээд эцэст нь УИХ-ын хаврын чуулган нээж байгааг зарлалаа. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үдээс хойш 15.00 цагт үргэлжилнэ. Гэрэл зургийг Н.Ариунаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АЛМАС:
2 ДАХЬ ЗУРГАН ДЭЭР БГАА УРТ ҮСТЭЙ ЦААШАА ХАРЧИХСАН ЭРЭГТЭЙ ГИШҮҮН ХЭН БЭ? ГОНЧИГДОРЖ УУ?
2012-04-06
НАЯН ХУ НАМ ХА ХА ХА ХЭ ХЭ:
ХОЁР ИХЭР ХУ-Г ЯЛГАХЫН ТУЛД НЭГИЙГ НЬ "ХУ НАМ", НЄГЄЄГ НЬ "ХУ МАН НАМ" ГЭВЭЛ ЗYГЭЭР ЮМ БАЙНА. . . . . . . . ТЭГЭЭД НАМЗХ-ЭЭС НЭМЖ БYРТГYYЛСЭН 80-Н ХУ НАМУУДЫГ Ч ИНГЭЖ ЯЛГАН ДУУДАЖ БОЛОХ ЮМ . . . . . . . . . . . . . . . . . ХУ НАМ... МАХ НАМ... МАН ХУ... ХУМАН У... МАН ХУ ХУ НАМ... МАХ НУ... ХУ МАН... НАХ МУ... МАХ ХУ... МАХНУ... ХУН ХУ... ХУ ХУ МАН... МАХ НУ ХУ... НАХНУ... ХУ НАМУ... НУХНУУ... ХУНХУ... МУХНУ... ХУНХУУЗ... ЗУНХУ... ДУНХУУЗ... ХУ МАНАН... ХУ ХУДУ... МАНАН ХУ... АНАМАН ХУ... МАХН ХУ... МАН ХУ... ГЭХ МЭТ . . . . . . . . . . . . . . . БYР НYД ЭРЭЭЛЖИЛЧИХЛЭЭ БАЙНА. АЛЬ НЬ АЛЬ ВЭ ГЭДГИЙГ ЯЛГАХ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА ХЭ ХЭ ХЭ. ТЭГЭЭД АРАЙ ХЯЛБАРААР НИЙТЭД НЬ "ИХЭР ХУ НАМУУД, НАЯН ХУ НАМ" ГЭЖ ЯРЬЖ БИЧВЭЛ ЗОХИЛТОЙ! ХА ХА ХА . . . НАЯН ХУ НАМ! хэ хэ хэ хо хо хо
2012-04-06
Todruulga zurag ni dan erchuud
2012-04-05
Америк нөүтбүүкний төв дэлгүүр:
Америк нөүтбүүкний төв дэлгүүрт америкаас ирсэн 100 хувь ориганаль, чанартай брэндийн нөүтбүүкүүдийг хамгийн өргөн сонголттой, хамгийн хямд үнэтэй байнга худалдаалж байна. 1 жилийн баталгаат хугацаатай, бөөн бөөн бэлэг дагалдана. Компьютер ланд төв, ХОЙД шатны хажууд 321 тоот. ..
2012-04-05
зочин:
1,5 саяаа өгсөн бил үү? Дэмбээ хүнээр илтгэлээ бичүүлсэн юм уу?
2012-04-05