Бооёогийн үзэсгэлэнт гэргий
Энэ сарын 1-нд буюу инээдмийн баярын өдрөөр хошин урлагийн хамтлаг, продакшнууд анх удаагаа улаан хивсний ёслолын ажиллагааг зохион байгуулсан билээ.Энэ үеэр “Шинэ үе" продакшны жүжигчин Н.Ариунболд буюу Боёо гэргийн хамт хүрэлцэн ирсэн юм.Түүний гэргий хуульч мэргэжилтэй. Тэрбээр энэ үдэш цайвар шаргал өнгийн гоёмсог даашинз, саарал үслэг нөмрөгөөр гоёсон байлаа. Үдшийн зочдын дунд улаан өнгөнөөс татгалзсан түүний сонголт чамин байсан билээ.
Гэрэл зургийг Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ