Сүхбаатар дүүрэгт “Сайн газрын харилцаа, иргэдийн идэвхтэй оролцоо” аян үргэлжилж байна
“Газрын харилцааны өдөр”-ийг угтаж “Сайн газрын харилцаа-Иргэдийн идэвхтэй оролцоо” аян Сүхбаатар дүүрэгт амжилттай үргэлжилж байна. Тус аян нь Газрын тухай хууль болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг сурталчлан таниулах Нийслэлийн газрын менежментийг боловсронгуй болгох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Аяны хүрээнд орон сууцанд амьдардаг иргэдэд зориулж, олон давхар болон дээрээ тохижилт бүхий газар доорх гаражийг барьж байгуулах боломжийн талаар иргэдийн санал, хүсэлтэнд тулгуурлан уг ажлыг зохион байгуулах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж аваагүй байгаа иргэдэд хөдөө орон нутагт болон шинээр газар эзэмших эрх олгогдох бусад дүүргүүдэд газар эзэмших боломжийн талаар танилцуулж Нийслэлийн нутаг дэвсгэрт унадаг дугуйн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам бий болгох талаар иргэдийн саналыг судлах, зуслангийн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах болон өмчлүүлж эхлүүлэх ажлын талаар танилцуулах аж.
Түүнчлэн газартай холбоотой зөрчил, маргаантай асуудлаар гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэх, гэр хорооллын орчныг сайжруулах, газар шинэчлэн зохион байгуулахад иргэдийн санал санаачлагыг дэмжих үйлчилгээг хүргэх юм байна. Энэхүү аян 2012.03 дугаар сарын 28-наас эхлэн 04 сарын 28-ы өдөр хүртэлх хугацаанд даваагаас баасан гарагт 18-21 цагуудад, бямба, ням гарагт 10-12 цагуудаас тухайн хороон дээр хуваарийн дагуу явагдах юм байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ