
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хог хаягдал ачих, тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хотын ариун цэврийг сайжруулах зорилго бүхий “Хоггүй Улаанбаатар” аяныг эхлүүллээ.
Хоёр сарын хугацаанд үргэлжлэх энэхүү аян нь гэр болон орон сууцны хороолол, байгууллага, Аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хотын ариун цэврийг сайжруулах, ингэснээр иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой юм.
Аянд бүх дүүрэг, хороо, хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хамрагдах юм. Харин хангалтгүй ажилласан дүүргийн удирдлагад хариуцлага тооцохоор болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ