Д.Дэмбэрэл: Дундаж цалин 640 мянга болно

img

УИХ-ын хаврын чуулганы нээлтэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үгийг хүргэж байна. Тэрбээр “Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн ээлжит чуулганаа эхлүүлэхээр Та бид хуран цуглаад байна. Хаврын чуулган нөхцөл байдлаас улбаалсан өөрийн онцлогтой байдалд явагдах нь тодорхой байна. Ардчилсан төрийн тогтолцооны амин сүнс нь төрийг сонгож байгуулах явдал билээ. Манай ард түмэн төрд төлөөлөгчөө сонгох ээлжит сонголтоо хийх гэж байна. Үүнд зохих бэлтгэл ажил хэрэгтэй. Энэ нь хаврын чуулган биднээс шаргуу, шуурхай ажиллагаа шаардаж байна гэсэн үг ээ. Бүрэн эрхийн үлдэж байгаа энэ хугацаанд юу хийх вэ гэдгээ товлохоосоо өмнө урьд нь бид ямар ажлыг амжуулж бүтээв, улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулав гэдгээ эргэцүүлж нэг бодох хэрэгтэй байна. 1.    Улс орны хөгжил дэвшил эдийн засгийн амжилтад суурилж байна. 2011 оны дүнгээр эдийн засгийн өсөлт 17 хувь боллоо. Цаашдаа ч өсөлтийн өндөр хурд хадгалагдах төлөвтэй байна. Ийм болохоор эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн ирээдүйн үр дүнтэй урьдач нөхцөлийг энэ удаагийн Улсын Их Хурал тавьж чадсан гэж баттай хэлэх байна. 2008, 2009, 2010 оныг дамнан Монгол Улсын эдийн засгийн амьдралыг хүндрүүлсэн дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг амжилттай давсан. Энэ талаархи Улсын Их Хурлын бодлого, үйл ажиллагааны туршлага, сургамж нь түүхэн ач холбогдолтой байх болно. Бид цаг алдалгүй олон чухал хууль, шийдвэр гаргаж байж банк, санхүүгийн тогтолцоогоо эрүүлжүүлсэн юм. Хямралын дараа бүтээн байгуулалтын ажил өрнөж, эдийн засагт өсөлт, сэргэлт богино хугацаанд гарсан. Амжилтыг зөвхөн Улсын Их Хурлын бодлого, шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааны үр дүн гэж бид нэг талаас нь туйлшруулахгүй. Өргөн олон түмний хөдөлмөр, зүтгэл, санаачилгын үр дүнгээр энэ нь бас хэмжигдэнэ. Өнгөрч байгаа дөрвөн жилд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, иргэдийн амьдрал ахуйд тодорхой ахиц өөрчлөлт гарсан. Монгол Улсын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлсэн, бүтээн байгуулалтын ажлыг өрнөлттэй явуулсан, эрх зүйн болон санхүүгийн таатай орчин бүрдүүлсэн нь хамтарсан Засгийн газрыг байгуулж улс төрийн тогтвортой байдлыг хангаж ажилласантай холбоотойг хэн ч үгүйсгэхгүй. Энэ бол энэ удаагийн Улсын Их Хурал онцлогтой нөхцөлд ажилласны нэг илрэл. Нөгөө талаар монголчуудын  нэгдэл нягтралтай, хүч нөлөөтэй байж болохыг харуулах баримт. Бид улс орны амьдралд нэн чухал ач холбогдолтой Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглах, Малчдын талаар төрөөс баримтлах бодлого, "Монгол мал", "Шинэ бүтээн байгуулалт", Төмөр замын талаар баримтлах бодлого зэрэг томоохон асуудлуудыг шийдвэрлэсэн. Бүтээн байгуулалтын ажлыг далайцтай өрнүүллээ. Зөвхөн төсвийн хөрөнгөөр 2009 онд 460 тэрбум, 2010 онд 591 тэрбум, 2011 онд 1 их наяд 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 2012 онд 1 их наяд 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Дотооддоо жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тухай бид их ярьдаг аа. Ажилгүйдлийг багасгах, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх асуудал, тодорхой яривал, 2 хүчин зүйлээс шалтгаалж байгааг анзаарч болох байна. Нэг дэх нь, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд хүрэлцээтэй хөрөнгө төлөвлөж оруулсан байх, хоёр дахь нь, иргэдийн худалдан авах чадавхийг зохих түвшинд нэмэгдүүлэх, эрэлт бий болгох. Энэ удаагийн Улсын Их Хурал аль аль нөхцөлийг хангасан гэж үзэх үндэстэй. Сүүлийн 4 жилд жижиг, дунд үйлдвэрт төсвөөс 260 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. 2.    Эдийн засгийн цар хүрээтэй өсөлтийн үр дүнд жилээс жилд нэмэгдэж байгаа орлогыг иргэндээ хүртээмжтэй, зөв хуваарилах шаардлага тавигдаж байна. Хуваарилалт нь хөдөлмөр, түүний үр дүн, бүтээмжээр хэмжигдэх ёстой. Тэгвэл иргэдээ гэсэн ийм үйл ажиллагаа явагдаж чадсан уу. Улсын Их Хурлын энэ бүрэн эрхийн хугацаанд цалин, тэтгэвэр хоёр гаруй дахин нэмэгдэж байна. Дундаж цалин 2008 онд 300 мянган төгрөг байсан бол энэ жил 640 мянга болно. Дундаж тэтгэвэр 95 мянгаас 190 мянган төгрөгт хүрнэ. 163 мянган ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр зөрүүг нь арилгаж байна. Мөн олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах шалгуурыг өөрчилж, жирэмсний таван сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам олгох тэтгэмжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн наад захын арга хэмжээ болсон юм. Хэдийгээр хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байсан ч хоёр намын амласан 1.5 сая төгрөг бага, дунд орлоготой иргэдийн амьдралд үлэмж тус үзүүлсэн нь эргэлзээгүй. Жишээ нь, сар бүр 21 мянгаар  хүн бүрт олгож буй 500 мянган төгрөгийг аймгуудын дундаж хүн амаар бодоход нэг аймагт жилдээ 35 тэрбум төгрөг олгожээ. Улсын хэмжээнд 1.7 их наяд төгрөгийг иргэддээ хүртээж байна. Мал аж ахуйн бүтээгдэхүүний урамшуулалд сүүлийн 3 жилд 40 тэрбум, газар тариаланчдын урамшуулалд 50 шахам тэрбум төгрөг олгогджээ. Энэ бүхний үр дүнд нэг өрхийн сарын дундаж орлого 2011 оны эцсийн байдлаар 623 мянган төгрөг болж, 2008 оныхоос 70,7 хувиар нэмэгджээ. Төрөөс залуучуудыг мэргэжилтэй болгоход үлэмжхэн анхаарал тавьсан. Их, дээд сургуульд суралцагч 153 мянган оюутан сар тутам 70 мянган төгрөгийн  тэтгэлэгтэй болж, амлалтын 1,5 сая төгрөгөө бүрэн авах боломжтой болов. Энэ бүхэн нь залуусаа улс орны ирээдүй гэсэн утгаар харсан ирээдүй цагийн хөрөнгө оруулалт юм. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдыг цаашид илүү дэмжих шаардлага бий. Залуучууд нарийн мэргэжил эзэмшсэн тохиолдолд л баталгаатай ажлын байртай байх болно. 3.    УИХ-аас төсөв, мөнгө санхүүгийн бодлогыг зохистой явуулах нь улс орноо хөгжил дэвшилд хөтлөх төрийн нэн чухал зохицуулалт юм. Эргэлзээ, шүүмжлэлүүд тал талаас гарч үр дүн муу байх болно гэсэн таамгууд байсан ч 2008 оноос эхлэн авч хэрэгжүүлж байгаа төсөв мөнгөний бодлого эцсийн дүндээ зөв гэдэг нь амьдрал дээр бэлхнээ харагдана. Улсын Их Хурал төсөв, мөнгөний бодлогын асуудлыг маш няхуур авч хэлэлцэж байсан. Ингэснээрээ эдийн засагт халалт үүсэх, инфляц хэмээс хэтрэх аюулыг зайлуулж байв. Энэ талаар манай орны эрдэмтэд, судлаачид, шүүмжлэгчид болон олон улсын валют санхүү, эдийн засгийн байгууллагуудын мэргэжилтнүүдийн санал зөвлөмжийг анхааралтай авч үзэж байлаа. “Хүний хөгжил” санг төсвөөс тусад нь бие даалган хуульчилснаар төсвийн нэг хэсгийг зөвхөн иргэндээ зориулах боломж олголоо. Иргэдийн мөнгөн хадгаламжид төрөөс баталгаа гаргаж өгсөн нь ач холбогдолтой болсон юм. Уул уурхайн орлогоос хамааралтай эдийн засгийн тэлэлт, төсвийн зарлага хоёрын балансыг хангахын тулд төсвийн тогтворжуулалтын санг тусад нь байгуулав. Улсын төсвийн хуваарилалт, зарцуулалтыг тойрсон маргааныг цэгцлэх, шат шатанд эдлэх эрх, үүргийн хуваарилалтын шинэ зарчим тогтоож Төсвийн хуулийг батлан гаргасан. 4.    Иргэний нийгмийн байгууллагын зүгээс багагүй шүүмжлэлтэй ханддаг, мөн иргэд амьжиргааны алив зүйлээс ч илүүд үздэг асуудал бол нийгэмд шударга ёс тогтоох тухай шаардлага юм. Энэ талаар Улсын Их Хурал хэд хэдэн чухал хууль, шийдвэр гаргасан. Төрийн өндөр албан тушаалтан-Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд бид өөрсдөө өнөөг хүртэл ёс зүйн дүрэмгүй байсан дутагдлаа засаж Ёс зүйн дүрэмтэй болсон. Өнөөгийн шинэ шаардлагад нийцүүлэн Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дүрмийг батлан мөрдүүлэв. Ингэснээр төрийн өндөр албан тушаалтнууд тогтоосон хэм хэмжээнд төрийн албаны ёс зүйг хэрхэн баримталж байгаад иргэд, сонгогчдын зүгээс хяналт тавих боломж бүрдэв. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсан. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулинд мөнгө, эд бараа, элдэв бусармаг аргаар сонгогчдын санал татах оролдлогыг хаалаа. Энэ бүхний ирээдүйн ач холбогдол бүр ч өндөр юм. Эрхэм гишүүд ээ, Иргэд, сонгогчид Улсын Их Хурлын үйл ажиллагааг ихэд анхаарч “асуудал шийдэх газар нь мөн” хэмээн үзэж ханддаг болсон нь Монголын парламентын нэр хүндийн өсөлт юм. УИХ-д 2010-2011 онд нийтдээ 19740 иргэд, сонгогчид санал хүсэлтээ ирүүлжээ. Тэд эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө санал бодлоо илэрхийлсний зэрэгцээ нийгэмд бугшсан ноцтой дутагдлыг ч гарган тавьж байна. Нэгд. Иргэд цалин, тэтгэвэр нэмлээ гэж нааш харж баярлавч зах, дэлгүүр хоршооны “тэнгэрт хадсан” үнэтэй тулгарч, урам нь хугарч, сэтгэл нь гонсойдог байна. Суурь үнэ болсон шатахууны үнэ эрс нэмэгдсэн явдал ард түмний амьдралд ихээхэн дарамт учруулав. Төрөөс шатахуунд ногдуулсан татварыг чөлөөлсөн арга хэмжээ нь ард түмэнд өгөөжтэй байх ёстой атал ач холбогдлоо алдаж, харин ч энэ чиглэлийн бизнес эрхэлдэг компаниудад үнээ үгсэн нэмэгдүүлэх боломж олгожээ. Цалин, тэтгэврийг нэмэгдүүлсэн төр засгийн арга хэмжээг “буцаагаад ард түмнээс булааж залгих” бизнесийн энэ мэт заль мэх эрээ цээрээ алдах болов. Үнийн хөөрөгдөл нь мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлт, түүний хомсдолоос үүдэлтэйг байнга хэлж анхааруулсаар атал, буянт малын баялаг өв уламжлалтай Монгол оронд махны үнэ монгол хүний сэтгэлд багтамгүй, хүлээн зөвшөөрөх ч аргагүй түвшинд өсч байна. Үүнийг чухамдаа үнийн галзуурал гэхэд хилсдэхгүй. Энэ бүхнийг ард иргэд харж бухимдаж байна. Зарим компанийн эзэд, төрийн хариуцлагагүй албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаатай холбоотой иймэрхүү үйлдлүүдийг таслан зогсоох ёстой. Хоёрт. Байгалийн баялгийг ашиглахтай холбогдож “нийгмийн цөөн хэсэг шударга бусаар өрмийг нь хамж, харин ард түмэнд хусам нь үлдэж байна, манай үндэсний зарим компани, аж ахуйн нэгж гадаадынхантай хуйвалдан орлогоо нуух, ашигтай бизнесээ гадныханд алдах, улмаар улсыг хохироох явдал нуугдах боллоо” гэсэн шүүмжлэл олонтаа гарч байна. Дэд бүтэц, байгалийн баялгийг боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах, тухайлбал, зэс хайлуулах, газрын тос боловсруулах талаар УИХ-аас гаргасан шийдвэр ажил хэрэг болохгүй байгаагийн учир шалтгаан юунд оршиж байна вэ? Гагцхүү хариуцсан хүмүүс зүтгэл, чармайлт гаргахын оронд “өөрт ашигтай” талыг урьтал болгодгоос төрийн бодлого, шийдвэр саармагжин замхарч байдаг байна. Үүнийг л эх орон, ард түмнээ бодоогүй ёс зүйгүй үйлдэл гээд байгаа юм. Зүй нь уул уурхайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, орлогыг өөртөө хүртэж суухыг сүйхээчлэн санаачлах ёстой байв. Гуравт. Төрийн албан хаагчдаас иргэдийг чирэгдүүлэх, санал хүсэлтэд хайнга хандах, өнгө мөнгө, тал тохой татах явдал түгээмэл байгаа нь мөн л УИХ-д ирүүлсэн иргэдийн санал, хүсэлтээс тодорхой харагдаж байна. Энэ талаар хэвлэл мэдээллээр байнга бичиж сануулж байгаа билээ. Эдгээрийг дурдахдаа би манай оронд бүх зүйл болж бүтэхгүй байгаа мэтээр хэт туйлшруулж ярих нь ч үнэнд нийцэхгүй гэдгийг бас тэмдэглэе. Иргэдийн дүргүйцэл бухимдал, эргэлзээ төрүүлсэн асуудлуудад дүгнэлт хийж, Засгийн газар, агентлагууд, нийслэл, аймгуудын зүгээс зориуд анхаарч, засч залруулах талаар шийдвэртэй ажиллах хэрэгтэй. Энэ хавар бидэнд хийх ажил, шийдвэрлэх асуудал цөөнгүй байна. Чуулганаар Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөлөл, эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2011 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, Засгийн газрын санхүүгийн байдлын талаархи мэдээлэл зэрэг улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох бодлогын нэн чухал асуудлуудыг авч хэлэлцэнэ. Улсын их Хурлын намрын чуулганаар хэлэлцэж шийдвэрлээгүй зарим асуудлыг хаврын чуулганы хэлэлцэх дараалалд орууллаа. Улсын Их Хурлын ээлжит сонгууль товлон зарлах болно. Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах боломжгүй, ийнхүү зохион байгуулах нь ач холбогдол багатай гэдгийг сонгогчидтой уулзахдаа Та бид олонтаа сонссон байх аа. Энэ асуудлыг ч хэлэлцэж нэг мөр шийдвэрлэх болно” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ард:
дэмбээ даргаа цэцэрлэг барих хөрөнгө яасан бэ та ард түмний өмнө амлаа биз дээ. яагаад худлаа яриад байнаа гомдолтой байна шүү
2012-06-25
Ичко:
А намын бууны ноход 10 мянган төгрөгний төлөө үзэл бодолоо худалдаж үнэн мөнийг гуйвуулагчид л байх шив ход ход энэ сэтгэгдэл бичсэн хүмүүсийг таньдаг болохоор өрөвдөөд байдаг юм. Баагий чи сайт болгонд худал хуурмаг юм бичиж байдгаа болимоор юм. Өөр нийгэмдээ хэрэгтэй ажил хийдэг болоосой. Нэг IP гаас олон сэтгэгдэл оруулахаа больчихвол нетүүдээр хулгана мэт гүйх байх да хаха.
2012-04-06
Гэрлээ:
Үнэхээр ч цалин тэтгэвэр энэ парламентын үед л овоо нэмэгдлээ. Үнэн үнэн
2012-04-06
Tungaa:
Umnuh ye ruugee gar buugaar buudval, ireedui cham ruu ih buugaar buudna gedeg ugiig iim muuhai yum bichsen humuust sanuulmaar bna.Demberel guai mash shudarga hun.iim turshlagatai buurluudiinhaa ugiig sain sonsoh heregtei.
2012-04-06
1:
Ene buzar komunist deeremchinguud zovhon oorsdiin deed davhragiinhaa amidraliig batalgaajuulhiin toloo jild heden udaa iim buzar huuramch unshlaga munhruulgiin tarni unshih yumaa 2008 ond amalsan 1,5 saya ogchih ochuuhen ch chadalgui baij. MAH bol buzriin tsaad buzar.
2012-04-06
ховдчин:
өвөө та хэзээ ховд руугаа жайжигнах вэ.7 хоног ирэлгүй маш удсан байна шүү.3 хоноод л ирж байл даа. УБ-т овоо удаад байх чинь.
2012-04-06
Too sain boddog Germanii kansler avgai shig hyniig deesh n tavya. Uvgun guai zail....
2012-04-06
to:
ямар муу издаалзгана нь 650 аваад байна. Дундаж гэхээр чинь энэнээс бас ихийг авдаг байх нь ээ. ямар муу гөлөгнүүд нь ийм олноороо бөөнөөр ийм өндөр цалин аваад байна. Миний эргэн тойронд байгаа 10 хүний 8 нь 300 гаранг л авдаг .Харин би 700 гаранг авдаг. Ийм хүн цөөхөн л дөө.
2012-04-05
xovd:
Hovd nutag chin uvul n zud zun n gana bolood bdg chi tend yu hiideg hun be? Hovd nutgiihantaigaa uulzdiimuu tedniigee demjij tetegdeg yum uu? Er n tegeed Hovdchuud ch gesen bolimoor yum zaluu hun shiniig setgene hugshin gar huuchnaa l setgene,songoltoo zuv hiildee,odoo ene harahgui yu uuruu avaachaad ugchih yum shig l tsalin ed ted bolno geed l erguutej ugjiin.Bi lav 10aad hun tsalinjuuljiin gehde Dembrel memberel ene 76 nem gesen geed nemeed bdg erguu teneg bishldee.Ajlaa setgel zurheeree medleg oyunaaraa hiij bgaa hun guisan guigaagui 650myanga baitugai ih tsalin avna bi bas ugnu.eniig Dembrel metin baagiinuud meddeg yum bish bi medne
2012-04-05
зочин:
Ингэж хамаагүй баримжаагүй цалин ,тэтгэвэр нэмнэ гэж ярихаа болихгүй юм даа.Ярьж байгаа юм аа сайн ойлгосон болов уу даа.
2012-04-05
demberel darga bnol ene turd heregtei hun songogdono haraarai ter lav ynz buriin ashig sonirhloos hol hun
2012-04-05
sain ug heljee zuv yum helsen bna
2012-04-05
111:
ed 1.1 say tugregiin tsalin avaad, bid 150 myangan tugreg avahaar 2 huvaagaad dundaj tsalin 640 myanga bolj baina shuu. Muusain luivarchid ingej l too bodoh yum daa. Yavj zaluu avgaigaa erhluul
2012-04-05
kkkkkkkkkk:
yu yariad bna aa hezee haana dundach ni 650 bolchixvookkkkkkkkkkkkkk yu helhev dee ednuust
2012-04-05
ene chavgants oron nutgiin songuuliin talaar MAN -n sanaliig demjij baina.
2012-04-05
kkkkkkkkkk:
yu yariad bna aa hezee haana dundach ni 650 bolchixvookkkkkkkkkkkkkk yu helhev dee ednuust
ИРГЭН БҮРТ 1 САЯ ТӨГРӨГ БЭЛНЭЭР ӨГНӨ ГЭДЭГ ШИГ Л ГОЁ СОНСОГДОЖ БАЙНА...ХАХАХА
2012-04-05
dembe bol hudalch:
Demberel pizda songuuli oirthoor hudlaa shaj bgan turuunii songuuliar tsaling 1 say bolgon geed bsnda yostoi har hudalch archaagui tuhmel, 20 hedtei oyutan ohin jiremsen bolgood haysan gesn ene uwuu doodh ajild nugasgui durtai gesn pizda eniig dahij songwol dundaj tsalin 60000 boloh bailgui ydarsan ardaar buu toglo lalraa dald orood ug
2012-04-05
монгол:
Яг үнэн наадах чинь улс төр хийж байгаа гэж эргүүтэж байхгүй юуу ард түмнийг хохироож байгаагаа мэдэж л байгаа наадах чинь
2012-04-05
hudlaa yrihaa bolimoor ymaa....СШУЯ-ны Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаанаас дараах ажлын байруудыг санал болгож байна. төрийн үйлчилгээний зэрэглэлтэй байх бөгөөд сарын хөдөлмөрийн хөлс нь 212926- 325242 төгрөг байна. iim bna shuu dee Demberel dargaa
2012-04-05
une:
Ter ued yumnii une 2 daxin nemegdsen baix bolno gejee.
2012-04-05
иргэн:
Энэ бүхний үр дүнд нэг өрхийн сарын дундаж орлого 2011 оны эцсийн байдлаар 623 мянган төгрөг болж, 2008 оныхоос 70,7 хувиар нэмэгджээ. Энэ юу гээд худлаа дэмийрээд байгаа өвгөн бэ. Би жирийн ажилчин. Миний орлого хазгай муруй хэлээд байгаа тоонд чинь хүрэхгүй. Хүн амын 5 хувийн орлого, 95 хувийн орлоготой тэнцэж байхад. 7 хоног бүр Ховд руу яваад байдаг. Хөшөөтийн хятадаас зөрүү мөнгөө авдаг байлгүй.
2012-04-05
teneg ovgon xudlaa xutsaad bai
2012-04-05
to:
ямар муу издаалзгана нь 650 аваад байна. Дундаж гэхээр чинь энэнээс бас ихийг авдаг байх нь ээ. ямар муу гөлөгнүүд нь ийм олноороо бөөнөөр ийм өндөр цалин аваад байна. Миний эргэн тойронд байгаа 10 хүний 8 нь 300 гаранг л авдаг .Харин би 700 гаранг авдаг. Ийм хүн цөөхөн л дөө.
SS:
ene uvgun yostoi teneg pizdaa uimaa. tsaling ted bolgono ed bolgono gej zarlaad baihaar chine niigemd huleelt uuseed deerees ni luivarchid ni uimniihaa uniig nemeed bnshdee erguu mal demberlee chi yurnu yaj yvaad darga bolson bnaa ]
2012-04-05
Гэрлээ:
Үнэхээр ч цалин тэтгэвэр энэ парламентын үед л овоо нэмэгдлээ. Үнэн үнэн
ИРГЭН БҮРТ 1 САЯ ТӨГРӨГ БЭЛНЭЭР ӨГНӨ ГЭДЭГ ШИГ Л ГОЁ СОНСОГДОЖ БАЙНА...ХАХАХА
монгол:
Яг үнэн наадах чинь улс төр хийж байгаа гэж эргүүтэж байхгүй юуу ард түмнийг хохироож байгаагаа мэдэж л байгаа наадах чинь