
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Герман улсад хийж буй айлчлалын хүрээнд ашигт малтмал олборлох, боловсруулах салбарт манай хоёр орон стратегийн түшнлэл тогтоож байгааг хоёр тал санал нэгтэй олзуурхан хүлээн авсан байна.
Энэхүү түншлэлийн хүрээнд зарим тодорхой саналыг ажил хэрэг болгох асуудлыг ярьжээ. Тухайлбал, Таван толгойг түшиглэсэн коксын үйлдвэр байгуулах, мөн нүүрсийг шингэрүүлж түлш гаргах чиглэлээр хамтран ажиллах боломжтой болохыг харилцан санал нэгтэй ярьсан байна.
Айлчлалын үрдүнд дээрх яриа хэлэлцээг тун удахгүй хэрэгжиж, эдийн засгийн үр ашгаа богино хугацаанд өгөхийг баталгаажуулсан баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ