Н.Ганбямба дэд хорооны гишүүн болгохыг дэмжлээ

img

УИХ-ын үдээс өмнөх чуулган эхэллээ. Чуулганы хуралдаан 86.8 хувийн ирцтэй байна. Өнөөдрийн хуралдааны эхэнд тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Тус байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн Н.Ганбямбыг тусгай хяналтын дэд хорооны гишүүн болгохоор өөрчлөлт оруулж байгаа юм. Дээрх асуудлаар гишүүдийн дунд санал хураалт явуулж, 75 хувийн саналаар дэмжигдлээ. Үүний дараа Байгаль орчны багц хуулийн төсөл,  Байгаль орчны бодлогын шинэчлэлийн стратеги батлах тухай" Улсын Их  Хурлын тогтоолын төсөл, Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ