Монгол, АНУ-ын харилцааны түүхийг харуулсан үзэсгэлэн гарч байна

img

Монгол Улсын Гадаад харилцааны яамны “Номин” танхимд "Монгол-Америкийн харилцаа: Эрт, эдүгээ" сэдэвт үзэсгэлэн өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн билээ.  Тус үзэсгэлэн одоо Үндэсний төв архивын үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэн гарч байна. Энэ сарын 27-ны өдрийг хүртэл гарах уг үзэсгэлэн Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож зохион байгуулагдаж байгаа юм.   Энэхүү үзэсгэлэнд хоёр улсын харилцааны түүхийг харуулсан архивын баримт бичиг, гэрэл зураг, баримтат киног олон нийтийн хүртээл болгож байна. Тухайлбал, XIX зууны сүүлчээс Монгол нутгаар жуулчлан явсан Америкийн Нэгдсэн Улсын жуулчид, анчидыг батлан хамгаалж өнгөрүүлэх тухай баримт бичгүүд, Шашин төрийг хослон барьсан хаант Монгол Улсын Засгийн газраас Америкийн Нэгдсэн Улстай найрамдалт харилцаа тогтоох талаар тавьсан хүсэлт, албан захидлууд, Богд хаан, Монгол Улсын Засгийн газраас Америкийн Нэгдсэн улсаас тусламж хүссэн бичгүүдийг дэлгэжээ.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bats:
Foto zurag deer hen hen bainaa/ Myamdoo said,.......
2012-06-11