Долдугаар сарын 1-ний хэрэг Х.Тэмүүжиний тэмдэглэлд

img

Ардчилсан намын 4-11 уулзалт өнөөдөр Төрийн ордонд болсон. 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийн талаар мэдээлэл дэлгэсэн уг уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хоёр цагийн туршид дээрх хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Түүний дэлгэсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа УИХ дээр болон Монгол Улсын хууль, шүүхийн байгууллагын хүрээнд ямар үйл явдал болсоныг дэс дараалалтайгаар, цаг хугацаатай нь танилцуулъя гэж зорьсон юм. Сүүлийн үед энэ хэргийн талаар ташаа мэдээлэл гарч, энэ  хэргийн талаар байр сууриа илэрхийлж буй улстөрчид яг цаг хугацааны хувьд юу болсон бэ гэдэг дээр буруу, зөрүүтэй, зарим тохиолдолд санаатайгаар өөр чиглэл рүү анхаарал хандуулах гэсэн ярианууд ихээр өгөх болсон. 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг дээр хяналтын хоёр механизм ажилласан. Нэг нь парламентийн буюу ардчиллын хяналтын механизм, нөгөө нь хууль шүүхийн байгууллагууд болсон үйл явдлыг, нөхцөл байдлыг тодруулахаар ажилласан. 2008 оны долдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл энэ хэргийг хэрхэн хянасан механизмыг харуулсан зураглалыг та бүхэнд хүргэе. 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр юу болсон бэ гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хангалттай хүргэсэн. Энэ харамсалтай хэрэг өдөр болоод шөнө гэсэн хоёр үйл явдал болсон гэдгийг бид маш сайн санах ёстой. Би шөнө болсон хоёр үйл явдлыг сануулах зорилгоор тухайн үед гар утсаар хийгдсэн хоёр бичлэгийг олон нийтэд хүргэсэн. 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр болсон жагсаал, цуглаан сүүлдээ эмх замбараагүй байдал болж шөнө нь үймээн болсон. Үүнийг цагдаагийн бие бүрэлдэхүүн өөрт байгаа боломж нөөц, тухайн үеийнхээ хүчин чадлаар зогсоохыг эрмэлзсэн. Гэхдээ шөнө нь болсон нэг үйл явдал нь бидний хувьд эмгэнэлтэй байсан. Энэ бол галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан хэрэг байлаа. Гэхдээ албан байдлаар хавтаст хэрэгт болон хуулийн байгууллагт очоогүй боловч галт зэвсгийн улмаас шархадсан энэ зургаан хүнээс өөр дөрвөн хүний гомдол Хүний эрхийн дэд хороонд ирсэн. Гэхдээ энэ хүмүүс одоогоор нэр усаа хэлээгүй байгаа. Тэд нэрээ хэлэхээс айж байна гэдгээ илэрхийлээд байгаа. Энэ хэрэг гарах үеэр тойм тоогоор 15 орчим хүн галт зэвсэг хэрэглэсний улмаас амь насаа алдсан болон эрүүл мэндээрээ хохирсон дүр зураг харагдаж байгаа юм. 2009 оны долдугаар сарын 1-ний өдөр Өдөр нь болсон үймээнд оролцсон залуучуудын хувьд нэг жилийн дотор бүх шүүх хуралдаан нь болоод хоёр 275 залуу ялаар шийтгүүлсэн. Гэтэл дөрвөн жилийн дотор шөнө нь болсон үйл хэрэгтэй холбоотойгоор нэг ч хүн хариуцлага хүлээгээгүй. Энэ хэрэг гарснаас яг нэг жилийн дараа анх удаа УИХ дээр Хүний эрхийн дэд хорооноос хяналтын ажлын хэсэг байгуулсан. Хүний эрхийн комисоос  2008 оны Хүний эрхийн байдлын нөхцөл байдлын талаархи илтгэл гарсан байсан. Энэ илтгэлд хүний эрх зөрчигдсөн талаархи нэлээд олон хэлбэрүүдийг дурьдсан. Тэр дунд төрийн хууль бус үйлдлийн улмаас амь насаа алдсан хохирогчдын ар гэрээс уучлалт гуйх нь Монгол төрийн үүрэг мөн гэсэн том дүгнэлт гарсан. Үүнтэй холбоотойгоор хэрэг гарснаас яг нэг жилийн дараа буюу 2009 оны долдугаар сарын 1-нд УИХ дээр ажлын хэсэг байгуулсан. Энэ үед Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл ажиллаж байсан. Түүний гарын үсэгтэй ажлын хэсэг байгуулах тогтоол гарсан байдаг. Ажлын хэсгийн ахлагчаар Х.Тэмүүжин миний бие, гишүүдээр нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, З.Энхболд, Ж.Энхбаяр нар ажиллахаар болсон. Ажлын хэсэг ямар хэмжээнд ажиллах вэ гэсэн заавар дотор баривчлагдсаны дараа цагдаагийн байгууллагын барилга байгууламж дотор  болон эзэмшил газар иргэд олноор зодуулсан. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад иргэнийг эрүүдэн шүүж, хууль бусаар нотлох баримт бүрдүүлсэн гэсэн асуудлууд их гарсан. Мөн прокурор нэг талыг барьсан, улс төрийн зорилгоор ялласан, дээрээс өгсөн заавар зөвлөмжийн дагуу шүүх ажилласан гэх иргэдийн гомдол Хүний эрхийн дэд хороонд маш их ирсэн. Цагдаагийн байгууллага галт зэвсэг хэрэглэж хүний амь насанд халдсан гэсэн асуудлаар хяналт шалгалт явуул гэсэн зааврын дагуу ажлын хэсэг ажилласан. Энэ дөрвөн асуудлаар шалгалт явуулахад эхний гурван асуудлаар маш олон зөрчил илэрсэн. Маш олон иргэдийн гомдол, мэдээлэл ирсэн. “Акка”-ны бөгсөөр цээж рүү нь цохиж байгаа. “Чамайг буудсан ч миний эрх шүү” гэж айлган сүрдүүлсэн. “Чи гурван чулуу шидсэн гээд хэлчих. Тэгвэл чамд ял өгөхгүй” гэж хуурч байгаад 275 залуугаас мэдүүлэг аваад, үүнийхээ хүрээнд арав араваар нь багцалж, нийт хохиролыг нь 12 тэрбум төгрөг гээд нэг бүрийн хохирол хэд вэ гэдгийг тогтоолгүй, бөөнд нь нотолсон гэж үзээд шүүхээр шийдсэн. Тухайн үед энэ 275 залууг өмгөөлөх өмгөөлөгч олдохгүй байсан. Өнөөдөр цагдаагийн дөрвөн албан тушаалтны өмгөөлөгч маш зоригтой бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ярьж чадаж байна. Гэтэл тухайн үед тэр 275 цагдаагийн өмгөөлөгч хэвлэлээр мэдээлэл өгч чадахгүй байсан. Өмгөөлөгч нар нь олдохгүй байсан. Энэ хэргийг шүүсэн Дээд шүүхийн шүүгч Батсайхан нь “Манай намын байрыг шатаасан та нар юу вэ” гээд шүүх хуралдаан дээр иргэдийг загнаад сууж байсан. “Ийм шүүхээр асуудлыг шийдвэрлүүлж байна” гээд гомдол гаргахад Хууль зүйн сайд нь юу ч хэлээгүй. “Өмгөөлөгчдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж байна. Чи дандаа хүний эрхийг яриарай. Чамайг дахиад шүүх дээр ороод ирэхийг чинь харна” гээд заналхийлж байна гэхэд Өмгөөлөгчдийн холбоо нь юу ч хийгээгүй. Харин эсрэгээрээ долдугаар сарын 1-ний хэргийн асуудлаар нээлттэй сонсгол хийхэд ирж үг хэлсэн өмгөөлөгчийг Өмгөөлөгчийн холбоо сахилгын хороогоороо оруулаад Хууль зүйн сайд руу өмгөөлөх зөвшөөрлийг нь хураая гэсэн шийдвэр гаргаад явуулж байсан. 2009 оны долдугаар сарын 9-ний өдөр Үүнийгээ прокурорын нэр төрд халдсэн гэсэн үндэслэлээр гэж тайлбарласан. Ийм хүнд нөхцөл байдалд байсан. Гэхдээ маш олон хуульч, иргэн, тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан цагдаагийн албан хаагчид сонсгол хийхэд дэмжлэг үзүүлж оролцсон. Ажлын хэсэг байгуулагдаж байх тэр үед 2008 оны долдугаар сарын 1-нээс 2009 оны наймдугаар сарын 20-ны өдрийг хүртэл бид иргэдээс өргөдөл гомдол хүлээж авсан. 2009 оны долдугаар сарын 9-нд Хохирогчид нөхөн олговор олгох тухай хууль УИХ баталсан. Байраа шатаалгасан намд маш их хэмжээний мөнгө, амь насаа алдсан хохирогчдын ар гэрийнхэнд 50 сая, эрүүл мэндээрээ хохирсон цагдаа нарт эрүүл мэндийн тодорхой хэмжээний нөхөн олговор олгох зорилготой хууль гарч байсан. 2009 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр 2009 оны арваннэгдүгээр сарын 12-нд бид нээлттэй сонсгол зохион байгуулах гээд УИХ-ын хяналтын ажлын хэсэг ханцуйн дороо юм ярьж болохгүй. Үүнийг ард иргэдэд, хэвлэл мэдээллийнхэнд, олон хүнд ойлгомжтой ил тодоор нээлттэй мэдээллийг хүргэе гэсэн. Гэтэл Монгол Улсад УИХ нээлттэй сонсгол зохион байгуулах ямар ч эрх зүйн орчин байгаагүй. Тиймээс 2009 оны арваннэгдүгээр сарын 12-нд нээлттэй сонсголын журмыг боловсруулж Хууль зүйн байнгын хороогоор анх удаа УИХ дээр олон иргэн, хэвлэл мэдээллийнхнийг оруулсан, тухайн үйл ажиллагаанд буруутай албан тушаалтан, бодитоор хохирсон иргэдийг оруулсан нээлттэй сонсголыг зохион байгуулах журам боловсруулсан. Ингэж анх удаа “Долдугаар сарын 1 ба Хүний эрх “гэсэн нээлттэй сонсголыг зохион байгуулж байлаа. Энэ сонголыг зохион байгуулахад хялбар байгаагүй. Хяналт шалгалтын хүрээнд иргэдээс ирсэн гомдол, саналаараа дөрвөн асуудлаар сонсголоо явуулья гэсэн чинь нэг дээр нь эсэргүүцэлтэй тулгарсан. Галт зэвсэг хэрэглэсэн гэх асуудал дээр нь Хууль зүй, дотоод хэргийн сайд  Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил, Ө.Энхтүвшин, Х.Жекей, Б.Бат-Эрдэнэ зэрэг хүнээс маш их эсэргүүцэл ирсэн. Тэд шүүн таслах ажиллагаа явагдаж байгаа, шүүхэд маргаан нь шийдэгдэж байгаа асуудлаар УИХ нээлттэй сонсгол хийж болохгүй гэсэн. Энэ нь үндэслэлтэй байсан учраас хэдүүлээ ойлголцоё. 275 залуутай холбоотой бүх шүүх хурлууд дууссан учраас энэ хүмүүст холбогдох хэргийн шийдвэрийг яръя. Галт зэвсэг хэрэглэсэнтэй холбоотой шүүхийн процесс дуусаагүй учраас УИХ орж болохгүй юм байна гэдгийг ойлгоё гээд эхний гураваар нь нээлттэй сонсгол явуулсан. Энэ сонсголоос тухайн үед юу болсон талаар олон нийт нэлээд мэдээлэл авсан. Хүний эрхийн үндэсний комиссоос тухайн үеийн сонсгол болон түүний хүрээнд яригдаж байсан асуудлын талаархи хараат бус байгууллагын хийсэн судалгаа байдаг.  Нийслэлийн таван дүүргийн анхан шатны шүүхээр нийт 275 холбогдогчтой 52 эрүүгийн хэргийг шүүхээр таслан шийдвэрлэсэн байна. Үүнээс 86.5 хувь нь хорих ял, 8.9 баривчлах, 0.8 хувь нь торгох ял оноосон. Энэ төрлийн хэргүүдийг өмнө шийдвэрлэж байсан болоод сүүлийн хоёр жилийн хугацаанд шийдвэрлэгдсэн байдлыг харахад 50.6 хувьд нь хорих, 49.4 хувь нь бусад ял өгдөг бол долдугаар сарын 1-ний хэрэг дээр 96.2-д нь хорих ял өгчээ. Шүүхийн жирийн практикаас илүү зөвхөн баривчил, хорь гэдэг хатуу чиглэлтэйгээр ялласан байна гэдгийг Хүний эрхийн комиссоос хэлж байна. Ингэж яллах даа бүгдийг нь цагдан хорьж байгаад ялла гэдэг үүрэг даалгавар дээрээс өгсөн гэдэг. Энэ ажлын хэсгийг ахласан хүний хувьд би олон хүнтэй уулзсан. Энэ хүрээнд цагдаагийн ар гэрийнхний зүгээс өргөдөл ирж, би уулзсан. Тэд “Та бүрэн үймээн самууныг тараахад эрүүл мэндээрээ хохирсон цагдаа нарын асуудлыг яагаад ярихгүй байгаа юм бэ” гэдэг зүйлийг надаас асуусан. Цагдаа нартай холбоотой энэ гомдлыг би түрүүний хохирол барагдуулах хуулийнхаа хүрээнд ажил олгогчийн хувьд Засгийн газар шийдвэрлэсэн гэж ойлгосон. Шийдээгүй байгаа бол би та нарын нэрийн өмнөөс Хууль зүй, дотоод хэргийн сайдад асуулга тавъя гэсэн. 2009 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр ХЗДХ-ийн сайдад энэ асуулгыг 2009 оны арванхоёрдугаар сарын 9-нд асуусан. Энэ асуулгаар 2008 оны долдугаар сарын 1-нд болсон жагсаал, цуглааны үеэр албан үүргээ гүйцэтгэж байхдаа бэртэж, гэмтсэн, эрүүл мэндээрээ хохирсон цагдаагийн албан хаагч хэд байна вэ. Тэдгээр албан хаагчдын нийт хохирол, нөхөн төлбөрт одоогийн байдлаар хэчнээн хэмжээний төлбөр зарцуулаад байгаа вэ. Энэ чиглэлээр цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгийг салбарын сайдаас, тухайн үеийн цагдаагийн удирдлагаас асуусан. Гэтэл намайг асууснаас хойш гурван сарын дараа одоогоор төлөвлөж байгаа ажлууд байна л гэсэн хариу өгсөн. Хийсэн ажил байгаагүй. Төлөвлөж байгаа ажлын хүрээнд сар гаруйн дараа тодорхой чиглэлүүд ХЗДХ-ийн сайд өгсөн байдаг юм. Сонсгол хийсний дараа Хүний эрхийн дэд хороо дөрвөн зүйлийг бэлтгэсэн.  Галт зэвсэг хэрэглэсэн эсэх тал дээр УИХ дээр ямар ч үйл ажиллагаа явагдаагүй. Учир нь шүүн таслах ажиллагаа дуусаагүй байгаа учраас УИХ-д ийм эрх хэмжээ байхгүй гэж үзсэн. Нөгөө талд УИХ-д мөрдөн шалгах эрх мэдэл байхгүй шүү дээ гэдэг үгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, МАН-ын нөхдүүд ч хэлсэн. Тиймээс УИХ-ыг мөрдөн шалгах эрхтэй болгохтой холбоотойгоор УИХ-ын тухай хуулийг өргөн барьсан. Харамсалтай нь энэ хуулийг хэлэлцээгүй. Тухайн үед Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нь Ө.Энхтүвшин байсан. УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар явахаа болилоо, нэмэлт өөрчлөлтөөр явахаар боллоо гээд өргөн барьсан хуулийн төслийг хойш нь татсан. Хоёр хуулийн төслийг нэгтгэх ажлыг Ц.Мөнх-Оргил даргалсан. Ц.Мөнх-Оргил УИХ-д мөрдөн шалгах эрх байх ёсгүй гэж үзсэн. Мөрдөн шалгах эрх хийчихвэл долдугаар сарын 1-ний хэргийн асуудал цаашаа явах гээд байсан. Ийм шалтгаанаар УИХ-д мөрдөн шалгах эрх өгөхгүй гэсэн маргаан гарсан. Чуулган дээр маргалдсан. Энэ маргааныг олон нийт санаж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж намайг “гөлөг” гэж хэлсэн. Тэр маргаан үндсэндээ УИХ-д мөрдөн шалгах эрх байх уу, үгүй юу гэдэг маргаан байсан. Нэгэнт УИХ-д мөрдөн шалгах эрх өгөөгүй учраас шүүх дээр явуулж байгаа галт зэвсэгтэй холбоотой асуудлыг УИХ хэлэлцэж чадахгүй гэдэг үүднээс сонсгол хийгдэх боломжгүй болсон. 2008 оны долдугаар сарын 2-ны өдөр Энэ хугацаанд шүүх хуулийн байгууллагууд дээр 2008 оны долдугаар сарын 2-нд цагдаагийн байгууллага дотор анх удаа хүнийг санаатай алах гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Дөрвөн иргэн амиа алдсан болон зургаан иргэн шархадсан энэ хэргийг нэгтгэж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1-ээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч хэрэг үүсгэсэн байдаг. Дараа нь 2008 оны долдугаар сарын 4-нд цагдаа нар энэ хэргийг үйлдсэн магадлал өндөр байсан тул УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанд шилжүүлсэн байдаг. Ингэж галт зэвсэг хэрэглэсэн гэх асуудлаар 16 цагдааг татаж, цагдаа нарыг хайсан. Гэтэл цагдаа нар нь Заамарт байсан. Яагаад тэнд байсан бэ гэхээр энэ цагдаа нарыг долдугаар сарын 1-нд Улаанбаатар хотод байгаагүй болгохын тулд тийшээ явуулсан. Байсан гэдэг нь хангалттай нотлох баримтаар тогтоогддог. Тиймээс тухайн үедээ хариу хэлж чадаагүй. Цагдаа нарыг баривчилж, “Ганц худаг”-т хорисон. Жирийн цагдаа нарыг “Ганц худаг”-т хориход тэдний ээжээс нь өөр өмгөөөлж үг хэлээгүй. Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил байсан. Цагдаагийн удирдлага нь ч өмөөрөөгүй. Харин оронд нь “Дулаан хувцасаа бэлдээрэй. Та нарыг хорих юм байна. Бид нар бууг чинь янзална” гэсэн байдаг. 2008 оны наймдугаар сарын 20-21-ний өдөр Харин дараа нь 2008 оны наймдугаар сарын 20-21-нд энэ хэрэгтэй зөвхөн цагдаа нар холбоотой биш юм шиг байна. Буу тарааж өгсөн дарга нар болон тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан тушаалтнууд буруутай юм байна гээд хурандаа Ш.Батсүхийг баривчлах гэхэд УЕП дэргэдэх Мөрдөн байцаах албыг 24 цагийн дотор цагдаа нар орж ирээд юу ч биш болгож хувиргасан. Гэтэл үүнээс сарын өмнө жирийн цагдаа нарыг бариад хорьсон байхад хэнч юу ч хэлээгүй. Одоо хүний амь насыг санаатай хөнөөсөн гэх үндэслэлээр долоон цагдаа шалгагдаж байгаа. 2009 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр 2009 оны арванхоёрдугаар сарын 2-нд бид нээлттэй сонсгол хийсэн. Үүний дараа буюу 2010 оны хоёрдугаар сарын 3-нд тухайн үеийн Ерөнхий прокурор М.Алтанхуяг цагдаатай холбоотой энэ дөрвөн хүний амь настай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон. Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 03 тоот 2010 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн тогтоолд “Зургаадугаар тасгийн нэр бүхий албан хаагчдад танилцуулахгүйгээр байлдааны болон галт зэвсгийг тараан өгч үймээнийг тараах ажиллагаанд хэрэглүүлсний улмаас дөрвөн хүний амь эрсдэж, зургаан хүн хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтсэн эрүүгийн 20840471713 дугаар хэргээс прокурорууд цагдаагийн бие бүрэлдэхүүнд галт зэвсэг тарааж өгсний улмаас үүнийг үймээн самуун тараах даа хэрэглэсний улмаас дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан гэдгийг тогтоосон. Гэхдээ энэ хэрэг дотор яг хэний буудсан сум хэнийг буудсан гэдгийг тогтоож чадахгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болголоо гэсэн байдаг. Гэтэл долдугаар сарын 1-ний үймээнээр 275 залууг шүүхдээ хэний шидсэн чулуу, аль цонхыг хагалсан гэдгийг тогтоогоогүй. Зүгээр л гурван чулуу шидсэн, тэнд байсан гэдгийг л тогтоож, 275 залууг шоронд хийсэн. Үүнийг double standart гэдэг. Өөрөөр хэлбэл, нэг хуулийг ижил нөхцөл байдалд хоёр өөрөөр хэрэглэхийг хэлдэг. Цагдаагийн албан тушаалтнууд дээр холбогдох хэрэг дээр Ч.Амарболдод албан тушаалдаа хайнга хандсан, О.Зоригт, Ш.Батсүх, Ганбаатар нарт төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн хоёр зүйл ангиар хэрэг үүсгэж, хэргүүдийг салгасан. Өмнө нь санаатай хүн амины хэрэг гэдгээр бүгдийг нь нийлүүлэн шалгаж байсан. Энэ дөрвөн хүний хэргийг хүн амины хэргээс ингэж салгаад, уг зүйл ангиар нь Өршөөлийн хуульд хамруулсан. Өршөөлийн хуульд өршөөгдөж байгаагийн хувьд энэ дөрвөн албан тушаалтан энэ хэрэг дээр бид гэм буруугийн талаар маргалдахгүй. Бид буруутай гээд өршөөгдсөн. Хэрэв эдгээр хүмүүс өөрсдийгөө буруугүй гэж үзэж байсан бол шүүх дээр очоод цагаадах байсан. Энэ байдал нь яг буу хэрэглэсэн цагдаа нар хэний амийг хөнөөсөн бэ гэдэг нь тогтоогдохгүй байна. Гэхдээ буу хэрэглэсэн гэдэг нь тогтоогдож байна гэдгээр нь хэрэгсэхгүй болгосон. Ингээд шүүн таслах үйл ажиллагаа зогссон. Ингэхээр нь би УИХ-ын дарга, Хууль зүйн байнгын хорооны дарга болон бусад эсэргүүцээд байсан нөхдүүд дээрээ очоод шүүх дээр асуудал явж байхад сонсгол хийж болохгүй байсан. Шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс орно гэж үзээд энэ бүхэн боломжгүй байсан. Одоо шүүн таслах ажиллагаа дууслаа. Одоо УИХ дээр цагдаа галт зэвсэг хэрэглэсэн юм уу, үгүй юм уу гэдэг дээр цагдаагийн удирдлагууд ажилдаа хариуцлагагүй хандсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тиймээс хариуцлагагүй ийм албан тушаалтнууд төрд ажиллаад байх юм уу гэдэг асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол явуулъя гэсэн. Энэ үед хэн ч юу ч хэлээгүй. 2010 оны гуравдугаар сарын 17-ны өдөр 2010 оны гуравдугаар сарын 17-нд нээлттэй сонсгол зарласан. Гэтэл нээлттэй сонсголыг удаа дараа хойшлуулсан. Бэлтгэл хангагдаагүй, аль нэг зүйл нь тодорхойгүй байна, чи ер нь яг яах гээд байна гэх мэт асуудлыг тавиж байсан. Тухайн үед би “Та бүхэн өмнө нь нээлттэй сонсголыг дөрвөн асуудлаар хийе гэхэд дөрөв дэхийг нь хойшлуулсан шалтгаан нь шүүн таслах ажиллагаа явагдаж байна гэсэн зүйл байсан. Одоо прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон болохоор прокурор шүүн таслах ажиллагаатай зөрчилдөхгүй боллоо. Тиймээс парламент хяналтынхаа хүрээнд нээлттэй сонсгол зохион байгуулж болно гэсэн. Гэтэл эцэстээ нээлттэй сонсголыг зогсоосон. 2010 оны дөрөвдүгээр сарын 12-ний өдөр Ингэхдээ 2010 оны дөрөвдүгээр сарын 12-ний өдөр, Цагдаагийн ерөнхий газраас 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөрийн Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн албан бичгийг үндэслэн нээлттэй сонсголыг явуулахгүй гэсэн мэдээг надад өгсөн. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн надад хаягалсан уг танилцах хуудсанд Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын зөвлөх М.Алтанхуягаас ирсэн бичгийг үндэслэн сонсгол явуулах боломжгүй болсон талаар бичсэн байсан. М.Алтанхуягийг явуулсан албан бичигт “Монгол Улсын Ерөнхий прокурорын газар 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр 1809 тоот уг албан бичигт “Нээлттэй сонсголыг явуулж болохгүй. Прокурор ийм эрх мэдэлтэй, прокурорын гаргасан шийдвэрийг дээд шатны прокурорууд хянадаг болохоос УИХ хянах ёсгүй. УИХ ийм үйл ажиллагаа явуулбал хууль зөрчсөн үйл ажиллагаа болно. Үндсэн хуулинд ч ийм зүйл байхгүй” гэсэн байсан. Үүний хариуд би “УИХ гаргасан хуулийн хэрэгжилтэндээ хяналт тавих эрх мэдэлтэй байгууллага. Шүүн таслах үйл ажиллагаа зогссон байгаа учир энэ асуудал Ерөнхий прокурорын хэмжээ, хязгаараас гарсан байна. УИХ үүнийг явуулна гэсэн. Гэтэл энэ өдрөөс хоёр хоногийн дараа буюу 2010 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр УЕП-оос Х.Тэмүүжинд гэж хаяглан дахин албан тоот явуулсан. Энэ тоотын агуулга нь “Одоогоор дээр дурьдсан хэргийн хохирогч нарын гаргасан гомдлын дагуу Монгол Улсын прокурорын байгууллагын тухай хуулийн 32.1.2-т заасны дагуу УЕП-ын газарт хянаж байгаа тул нээлттэй сонсголоо зогсооно уу” гэсэн байсан. Шүүн таслах ажиллагаа зогсоогүй байгаа учир 2010 оны дөрөвдүгээр сарын 20-нд галт зэвсэг хэрэглэсэн эсэх асуудлаар УИХ нээлттэй сонсгол явуулах эсэх асуудал зогссон. Гэтэл өнөөдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж цагдаагийн экс удирдлага болох дөрвөн хүнд асуудлаар УИХ дээр хэлэлцүүлэг явуулаад, хэсэг УИХ-ын гишүүн ялыг нь төлөвлөөд, үүнийг нь прокурор, шүүхийн байгууллага одоо бодит байдал болгох гэж байгаа юм байна гэсэн зүйл болж байна. Харин эсрэгээрээ УИХ дээр явж байсан бүх үйл ажиллагааг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, М.Алтанхуяг прокурор, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Х.Жекей, Б.Бат-Эрдэнэ нар надад албан тоот бичиг илгээж, цагдаа галт зэвсэг хэрэглэсэнтэй холбоотой асуудлаар нэг ч хэлэлцүүлэг явагдаагүй. Нэг ч асуудал яриагүй. Д.Дэмбэрэл дарга 10 хоногийн өмнө надтай уулзаад “Энэ Ц.Нямдорж юу яриад байна” гэж надаас асуусан. “УИХ дээр энэ асуудлаар нэг ч хэлэлцүүлэг хийгдээгүй биз дээ” гэсэн. Хариуд  нь би таны явуулсан болон цагдаа, прокуророос ирсэн бичгийг үндэслэн УИХ үйл ажиллагаагаа зогсоосон гэдгийг хэлсэн. Ингэж худлаа ярьдаг Хууль зүй, дотоод хэргийн сайдтай байж болохгүй. Магадгүй Д.Дэмбэрэл дарга УИХ-ын нэр хүндийг хамгаалах зорилгоор УИХ-аас томилогддог Засгийн газрын нэг гишүүнтэй асуудал ярина байх. 2010 оны зургадугаар сарын 23-ны өдөр Бид нар дөрөв дэх асуудлаараа нэгэнт сонсгол хийж, мэдээлэл авч чадахгүй учраас үнэлэлт, дүгнэлт өгч чадахгүй болсон. Тиймээс өмнөх гурван асуудлаараа үнэлэлт дүгнэлт өгч, УИХ-д оруулах нь зүйтэй гэж үзэн, энэ өдөр Хүний эрхийн дэд хороо хуралдсан. 2010 оны зургадугаар сарын 22-ны өдөр ажлын хэсэг санал, дүгнэлтээ эцэслэн гаргасан. Үүн дээр Х.Тэмүүжин, З.Энхболд, Ж.Энхбаяр нарын гишүүд гарын үсэг зурсан. Б.Чойжилсүрэн гарын үсэг зураагүй. Б.Чойжилсүрэн гишүүн нэг асуудлыг бруу ойлгосон. Галт зэвсэг хэрэглэсэн асуудлаар дүгнэлт гарч байна гэж ойлгосон байсан. Б.Чойжилсүрэн тухайн үед “Д.Дэмбэрэл дарга болон манай нам энэ асуудал дээр ямар ч дэмжлэг үзүүлэхгүй гэж хэлсэн” гэж хэлээд гарын үсэг зураагүй. Би тухайн үед энэ галт зэвсэг хэрэглэсэн асуудал биш, наад талын хүний эрх зөрчсөн асуудлууд гэдгийг тайлбарласан. Гэтэл дэд хороо хуралдсаны дараа “Өө, тийм үү” гэдэг үг хэлж байсан. Дэд хороо хуралдаад Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний талаар дэд хорооны төвшинд гаргахад учир дутагдалтай байна. Учир нь энэ тогтоолд шүүх, прокурор, цагдаа, техник тоног төхөөрөмжийг яаж сайжруулах вэ, цагдаагийн бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг яаж өндөрсгөж болох вэ, эрх зүйн орчныг нь яаж тодорхой болгох, хариуцлага алдаж байгаа хүмүүст яаж хариуцлага тооцох вэ, дотоод хяналтаа яаж сайжруулах вэ зэрэг асуултад хариулт өгөхөөс гадна “Хүний эрхийн комиссын төр уучлалт гуйх ёстой” гэсэн том дүгнэлт зөв юм байна. Шүүх хурал явуулаад, цагдаа нарыг буруутгаад байхаас илүү онц байдал зарлаж, бүх хариуцлагыг төр авсан учраас хариуцлагаа үүрч, амь насаа алдсан хүмүүсийн ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс, айдас хүйдэст автсан ард иргэд, хэв журам сахиулах гэж оролдоод эрүүл мэндээрээ хохирсон цагдаа нар, хэвлэлийн эрх чөлөөгөө боомилуулсан сэтгүүлчидээсээ уучлалт гуйя гэсэн. Төр ингэж хариуцлага хүлээж байгаа учраас уучлалыг Ерөнхийлөгчөөр гуйлгая. Уучлалт үзүүлэх эрх нь Ерөнхийлөгчид байдаг учраас бодит үнэн нь тогтоогдсоны дараа шүүхээс хариуцлага тооцогдсон тэр хүмүүст Ерөнхийлөгч уучлалт үзүүлэх нь зөв юм байна гэж үзсэн. Тиймээс энэ тогтоолыг УИХ гаргах ёстой юм байна гэж үзсэн. Ингээд УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан. 2010 оны гуравдугаар сарын 23-ны өдөр 2010 оны гуравдугаар сарын 23-нд шийдвэр гаргаад Дэгийн тухай хуулиараа Хууль зүйн байнгын хороонд тогтоолын төслийг оруулсан. 2010 оны зургадугаар сарын 29-нд, 2010 оны оны долдугаар сарын 7, 2010 оны арванхоёрдугаар сарын 7-нд гэх мэтчилэнгээр Хууль зүйн байнгын хороогоор удаа дараа оруулаад энэ тогтоолын төслийг чуулган руу оруулаад өгөөч гэсэн. Гэтэл байнга Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх асуудлын дараалалдаа оруулахгүй, бусад асуудал гэдэг рүү оруулж байгаад өнөөдөр амжсангүй гэдэг шалтгаанаар хойшлуулсаар байсан. 2010 оны зургадугаар сарын 23-нд гарсан шийдвэр 2011 оны арванхоёрдугаар сарын 9-нд анх удаа чуулган руу орсон. 2011 оны аравдугаар сарын 19-нд анх удаа буюу 1.5 жилийн дараа энэ төсөл Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэгдсэн. Энэ үед харин ойлголцол төрсөн. Гэхдээ уучлалтыг хэн гуйх ёстой вэ гэдэг дээр бага зэрэг зөрүүтэй санал гарсан ч тухайн үед онц байдлыг Ерөнхийлөгч зарласан учир уучлалыг Ерөнхийлөгч гуйх ёстой юм байна. Ерөнхийлөгчийн эрх, үүрэг үргэлжилдэг гэдэг утгаараа одоогийн Ерөнхийлөгч уучлалт гуйх хэрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Нөгөөтэйгүүр уучлалт гуйх эрх нь Ерөнхийлөгчид байгаа учраас хуулийн байгууллагаар энэ байгууллага шийдэгдэхээр уучлал үзүүлэх эрх хэмжээ нь бий гэдгийг бодолцсон. Мөн ард түмний эв нэгдлийн илэрхийлэл, Төрийн тэргүүн гэдэг утгаар Ерөнхийлөгч уучлалт гуйх нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ УИХ Ерөнхийлөгчийг шууд уучлалт гуй гэсэн шийдвэр гаргах нь зохимжгүй гэж үзсэн. 2011 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Тиймээс урьдчилсан байдлаар Ерөнхийлөгчтэй санал, солилцоё гэсэн. Энэ санал солилцох асуудлыг уг тогтоолыг чирж яваагаараа Х.Тэмүүжин шийд гэж Хууль зүйн байнгын хорооны дарга шийдсэн. Хууль зүйн байнгын хорооноос албан ёсоор эрх аваад би албан ёсоор Ерөнхийлөгчтэй уулзсан. Энэ үед Ерөнхийлөгч “Надад үүн дээр татгалзах зүйл алга. Ардчилсан улс орон гэж Монгол Улс нэрлэгдэж байгаа цагт энэ хэмжээний эр зориг гаргах ёстой. Би уучлалт гуйхад бэлэн” гэсэн. Буцаад Хууль зүйн байнгын хороон дээрээ ирсэн. 2011 оны арванхоёрдугаар сарын 6-нд дахиж хуралдаж, УИХ руу тогтоолын төслийг явуулсан. 2011 оны арванхоёрдугаар сарын 9-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанаар МАН-ын нэр бүхий УИХ-ын гишүүд тогтоолын төслийг эсэргүүцсэн. “Буудсан хүмүүс нь хуулийн байгууллагаар шалгуулаад хариуцлагаа хүлээдэг юм байгаа биз. Монголын төр яагаад хариуцлага  хүлээж, уучлалт гуйх ёстой юм бэ” гэдэг зүйлийг тавьсан. Бид Хууль зүйн байнгын хорооны хурал дээр буудсан гэдэг дээр бүх хүнд хариуцлага тохох биш, УИХ дээр хэлэлцээд төр нь тэдний өмнөөс хариуцлага хуваалцая гэсэн чинь МАН-ын нэр бүхий гишүүд эсэргүүцсэн. Үүний дараа Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тогтоолын төслийг санал хураагаад унагасан. Татгалзсан 24, Зөвшөөрсөн 15 гишүүн байсан. Тэр үед хэн хэн юу хэлж байсныг та бүхэн санаж байгаа. Д.Зоригт, Ц.Мөнх-Очир нар юу гэж хэлж байсныг бүгд санаж байгаа. Д.Оюунхорол, Д.Арвин нар бүгдээрээ нийлээд унагачия, яаж кноп дарсныг бүгдээрээ санаж байгаа. Бид уг нь бүгдээрээ хэн нэгнийг буруутгахаасаа илүү энэ үйл явдлаас сургамж авч эрх зүйн орчноо, хуулийн байгууллагуудаа хэрхэхээ шийдье гээд явж байсан төслийг унагасан. Үүнийг МАН-ынхан УИХ үүнийг шийдэхгүй, хуулийн байгууллагууд шийд гэдэг үндэслэлээр унагасан. 2011 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Ингэж байгаа хүмүүсийн эсэргүүцэж би 2011 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр  би хэвлэлийн хурал хийсэн. УИХ дахь ажлын хэсэг дээр цугларсан. Ийм ноцтой баримтууд байхад бид энэ хариуцлагаа хэдэн цагдаа үүр гэж хэлж болохгүй. Улстөрчид энэ хариуцлагыг хүлээх ёстой гэсэн. 2011 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хүндэтгэлийн чуулган болсон. Үүн дээр Ерөнхийлөгч УИХ-ыг уучлалт, гуйхгүйгээс үл шалтгаалаад уучлалт гуйсан. Гэхдээ Ерөнхийлөгчийн уучлалыг бид улс төрийн болоод хуулийн шинжтэй болгохгүй бол шүүх, хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа хэрэг дуусахгүй. Учир нь хохирогчид дөрвөн хүний амь насаа хэзээ ч зүгээр явуулахгүй. Дээр нь эрүүл мэндээрээ хохирч гэдэс рүүгээ буудуулж, өтгөн, хоолтойгоо холилдоод хэвтэж байгаа иргэн хэдий хүртэл амаа хамхиж, болсон явдлыг нууж суух юм бэ. Саяхан буудуулсан иргэн хэвлэлд яриа өгөхдөө “Намайг буудсан хүн цагдаа гэдгийг би нотолж чадна. Яагаад гэвэл буудчихаад дээрээс ирээд “Хохино” гээд зодчихоод явсан” гэсэн байсан. Өнөөдөр буудуулаад амьд байгаа хоёр хүн хавтаст хэрэгт мэдүүлгээ өгсөн байгаа. Буу аваад буудсан хоёр цагдаа. “Тийм ээ, бид буудсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Нотлох баримт ийм хангалттай байхад улстөрчид ингэж хуулийн байгууллагаар тоглож болохгүй. 2012 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр 2012 оны нэгдүгээр сарын 3-нд тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо дахин оруулсан. Гэхдээ өршөөл, уучлалт гуйх асуудлыг хасаж оруулсан. Үлдсэн хэсгийг нь оруулна гэсэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд 2012 оны хоёрдугаар сарын 3-нд дэмжигдсэн. Ийм урт хугацааны явцад олон эсэргүүцэлтэй тулсаны дүнд тогтоолын төсөл дэмжигдсэн. Гэхдээ харамсалтай нь намрын чуулганаар МАН-ын зүгээс дахин наймаа ярьж эхэлсэн. Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой УИХ-ын тогтоолын төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэхгүй гэвэл Шүүхийн багц хуулийг хэлэлцэнэ гэсэн. Хүний эрх, шүүх хуулийн байгууллагын шинэтгэл, цагдаагийн нийгмийн асуудал энэ бүхэн тэдний хувьд зүгээр л наймааны хэрэгсэл. 2012 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр 2012 оны хоёрдугаар сарын 15 хамгийн эмгэнэлтэй нь Х.Жекей, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Ц.Мөнх-Очир, Ц.Мөнх-Оргил зэрэг УИХ нээлттэй сонсгол хийдэггүй юм гэж байсан нөхдүүд санаачлага гарган шүүн таслах ажиллагаа явуулж байгаа прокурорын ажилд  хяналт тавих ажлыг хэсэг байгуулсан. Намайг болохгүй гээд байсан бүх үндэслэлээрээ прокурорын байгууллагын үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулсан. С.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

todorhoi hereg sdee!:
todorhoi sdee uund hariutslagagui eronhiilogch eronhii said bas nogoo monh orgil gh metiin humuus bsn shuu dee!er n busad hund tohoh gj oroldood nemergui l dee!er n hun yu hiisen tuuniihee hariug avdag l yum bn!
2013-05-14
togoo hagaravch dotroo:
ih gurnii erh ashig oroltsood bgaa uchir nuutsiin zeregleltei avch uzehees oor argagui sdee!
2013-05-14
ardiin namaas asuuh n zov:
unen sdee oor hen tegj buuddag bsn yum
2013-05-14
ugui shuu nzaa!:
ugee medej yriarai !hun gutgeh n huulitai shuu!ter yed enhbayar bayar bsniig martaa yu?
2013-05-14
hoorhii:
uimeen jagsaal 2 ondoo oilgolt shuu!
2013-05-14
hehehe:
chi ch gesen
2013-05-14
huuli bdg yum:
ugee medej yriarai
2013-05-14
Ер нь үймээн самуун гаргасан хүмүүс нь сонгуулд ялагдсан ардичилсан намынахан шүүдээ. Та нар энэ үймээнд буруутай. Харин МАН ынхан сонгуулаар луйвардсан нь хөдлөшгүй үнэн. Сонгуулаар ажилласан орон нцутгийнхан хэн мөнгө сайн өгсөнд нь ажилласан нь ч үнэн.
2012-12-18
hoorhii:
uimeen jagsaal 2 ondoo oilgolt shuu!
Энэ тагнуулын хүн энд сэтгэгдлээ бичээд байхдаа яадгийм Бид Нямдоржийг олон шугамаар тагнасан ч гэх шиг. Ийм тагнуулын ажилтан байдаг юмуу.
2012-12-18
irgen:
luivarchin s,bayar, nyamdorj, munhorgil nariin hiisen ajil, olon zaluusiig zoliosloj amidrald ni sev suulgasan,,, hamgiin gol ni nuguu uheeriin NYMDORJ ni unuugiin ih hurald yu ch boloogui yum shig shir nuurelcheed bas l hudlaa tenegtseer suuna! songuulid namiin neriin jagsaaltaar orj irsen huuliin hulgaich!!! herev ene uher bie daasan bol hen ch,,, bur hen ch songohgui bh blaa.
2012-11-20
irgen:
Shudarga ajil heregch sain zaluu,,, demjih bno!
2012-11-20
Тэмүүжин чи Хужаа Элбэгдоржийг баривчлан хориочээ 7 сарын 1д болсон үймээн самууны гол буруутан Хужаа Элбэгдорж шүү дээ
2012-10-25
ugui shuu nzaa!:
ugee medej yriarai !hun gutgeh n huulitai shuu!ter yed enhbayar bayar bsniig martaa yu?
Shavi:
Temuujin gishuun ta uneheer shudraga bagsh bsan uchir tanshig biye setgelee Mongoliin niigegemd huluu tavij yavna gedeg taatai yavdal shuu taniig demjij yavdgaa ilerhiiley.Ulam ih unen munniig olooroi tand husiy
2012-04-14
үр 1990 оноос эхтэй. Тухайн үед Ц.Нямдорж Бээжинд очиж Хятадын тусгай албаныхантай уулзаж, дайлуулж цайлуулж, баас, шээс, бөөлжсөндөө хутгалдаж, бэлэг сэлт авсан баримт, нотолгоо Тагнуулын байгууллагад байдаг юм. Ц.Нямдорж дахиад 1991 онд Бээжин явсан. Энэ явалтын талаарх дэлгэрэнгүй мэдээ, материалууд мөн Тагнуулын байгууллагад хадгалагдаж байсан. Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс Ц.Нямдоржтой тагнуулын байгууллагын ажилтан уулзаж, явж ирсэн тухайгаа дэлгэрэнгүй тайлбар, тодруулга өгөхийг удаа дараа хүссэн боловч гаргаж өгөөгүй. Тиймээс тухайн ажилтан өөр бусад суваг, эх сурвалжаас авсан мэдээ, материалд түшиглэн Ц.Нямдоржийн явж ирсэн талаар дүгнэлт, танилцуулга хийсэн. Үүнээс үзэхэд Ц.Нямдорж Хятадын тагнуулын байгууллагад ашиглагдсан нь тодорхой байсан. Тагнуулын байгууллага гэдэг чинь өөр эх сурвалжаас ч мэдээлэл авна шүү дээ. Тэр журмаараа бид авдгаа авчихсан байсан болохоор 1992 оны сүүлчээр “Улаанбаатар” зочид буудалд Бээжингээс ирсэн хятадуудтай Ц.Нямдорж уулзах болоход нь “Ц.Нямдоржид техникийн хяналт тавь” гэх үүрэг өгснийг түүнд очоод хэлчихсэн байсан. Энэ мэтээс Ц.Нямдоржийн үзэн ядалт эхэлж, олон жилийн өс хонзон нь хуримтлагдсаар явсан юм билээ.
2012-04-11
Сонгуулийн луйварчин С.Баярын балаг шүүдээ
2012-04-11
Цагдаа нар л буутай байсан шүүдээ тэд буудсан нь тодорхой
2012-04-11
Хүмүүсээ Таван толгойг Нямка ах хөдөлгөхгүй нь.Цөмөөрөө 2007 онд тогтоол нь гарсан Ухаа худагийн хувьцаа эзэмшигчид болцгооё....Зайсанд хаустай ч болчих юм билүү....Цаана нь бас 31 стратегийн орд байгаа.Харин Нямка ах л зөвшөөрчихвөл...
2012-04-10
зочин:
Өнөөдөр жагсаал хийсэн хүмүүс рүү дайраад байх юм.Хэргийн гол эзэн нь сонгуулийн луйварын хийсэн нөхдүүд шүүдээ.СЕХ-ны дарга байсан луйварыг гардсан Баттулга Эрдэнэт үйлдвэрт бизнесийн албан тушаалаар шагнуулсан.Цагдаа нар үнэнийг хэлчихвэл,луйварын асуудал сөхөгдөх учраас Нямдоржын нойр нь хүрэхгүй байна.Луйвар хийгээгүй бол ямар ч жагсаал болохгүй байсан .МАН-ны луйварчдыг яагаад хайцаалаад байгаа юм бэ цагдаа нараа...
2012-04-10
зочин:
Тэмүүжин миний дүү сонгуулийн дараа хууль зүйн сайд болохоороо Нямдоржийн энэ олон жил өмхийрүүлсэн сандал ширээг холхон гаргаж хаяарай...КОМ-ДОХ-ын вирус авчихна.
2012-04-10
зочин:
Цагдаа нар хэн буудах тушаал өгсөн бэ гэдгийг хэлчих вий гэхээс Нямдорж юундаа ингэтлээ айна вэ...Айсан хүн ална гэж үнэн юм.300 гаруй залуучуудыг ганцад олон сар хорьж,ял тулгаж байхад ганц гав гээгүй тэр өнөөдөр коммунист араншингаа гаргаж байна.Амарболд МАН-ны хэн нь тушаал өгсөнийг хэлчихвэл МАН ирэх сонгуульд баян ходоод болно штээ.Тушаал өгсөн хүн нь Нямдорж юм бишүү.
2012-04-10
хухухухухухухухуху
2012-04-10
MCS:
ãîíãèíîî ÷àâãàíö,ýíý òýãýýä áàðèìò óó...ãàëçóó õ¿íèé ºäðèéí òýìäýãëýë....
2012-04-06
Зочин:
Та буудсан цагдаанууд тушаалаар буудсан гэсэн тэр үнэн үү гэсэн сэтгуулчийн асуултанд шудрага гэгдээд байгаа Тэмүүжин гуай МАН гишүүдээс асуу гэж хариулж байхыг орон даяр харлаа ингэж барин тавин худлаа хэлж байж олон түмнийг ардчилал нэрээр худлаа хуурч болохгүй шүү дээ Тэр асуултаар л танй 2 цаг ярьсан яриа худлаа байжээ гэдгээ олон түмэнд харуулсан шүү дээ
2012-04-06
ardiin namaas asuuh n zov:
unen sdee oor hen tegj buuddag bsn yum
bi bodohdoo:
end bichsenees unshihad, yamar ch gesen nyamdorj bolon munh-orgil nar buruutai l yum bn, yer ni tuhain ueyiin said bsan ed nuhuduud yamar uureg daalgavar ugsun bdag yum bol. ed nariig bas davhar murdund uguud asuulgachihaach, ed nar ni buud gesen tushaal uguugui l bol, nuguu 4-iig shuud yalla,urshuuh ch hereggui, asuudalgui,
2012-04-06
Би:
Хэхэ инээдтэй ч юмаадаа. Юунаасаа айгаад шүүх нь улайраад, Элбэгээ нь хүмүүсийг дуудаж авчирч загнаад л, энэ утсан хүүхэлдэй гонгиноод байдаг юм болдоо. Та нарт айх юм байхгүй юм бол зүгээр л шүүх хурлыг нээлттэй явуулчихаач. Хэрвээ шүүх шудрага л юм бол үнэнийг гаргаж ирнэшдээ. Тэгээд буруутай байх юм бол буруутай хүмүүс нь тохирсон шийтгэлээ аваг. Ардчилсан нам, Монгол ардын намыг бүр мөсөн дэвслэж аваг. Энд нээлттэй шүүх хурлыг заавал хориод байдаг учир нь юу юм бэ. Битгий л нөгөө улсын нууц энэ тэр гэсэн алиа юмаа яриарай хүүхдүүд минь.
2012-04-06
togoo hagaravch dotroo:
ih gurnii erh ashig oroltsood bgaa uchir nuutsiin zeregleltei avch uzehees oor argagui sdee!
ok:
yyniigee natorataar batluulaad xadgalchix TEMYYJIN EE daraa xereg bolno. tsaaduul chini gyriina shyy demjij bn.
2012-04-06
tsagdaagiin udirdalguud novshrood bi huelee geh youm bol nogoo yag gardaj hiisen garuud tsagaa nar buh zuiliig yarih geed bag tul bayar monhorgil hurandaa nar n tas guriigeed bga youm shuu dee
2012-04-05
Тэмүүжин харин маш зөв зүйлс хийжээ. баярлалаа. би хохирогч биш, бас цагдаа ч биш. гэхдээ миний ирээдүй зөв хуулийн тогтолцоотой нийгэмд амьдрахыг хүсэж байна
2012-04-05
nyamdorj ntr geel baahan haraad idsen buruutai novshnuud bga ni unen. gehdee temuujin ingej uls tur hiij bas bolohgui shd. ichih nuurgui, er ni l muis-n bagsh bhdaa l oodgui gar bsan daaa. hudlaa golognoson novsh
2012-04-05
MCS-n odjargaliin gar hol bolj 2008 onii songulid mongiig ni avch garch irsen temuujin shudraga hun u? hahahahahahha
2012-04-05
aluurchid bolyoo:
yaanaa ter 9n tsagdaa odoo hurtel shorond bgaan bn sh de ene 4 hurandaa icheecheee ter aaviin tsailgan huuhduudeer tahil urugchuud uursduu zugtaad bdag ter engiin 9n tsagdaa 4n hurandaa ilchilsen bn sh de odoo bolyooo
2012-04-05
Bilgee:
Xuuli zvin dotood xergiin said baisan tsagt vnen g xezeech vnen gej baixgvi.mengtei xar novsh
2012-04-05
ardiin namiin shine bairiig harhaar huuchin bairaa ursduu shataashan ymshig sangdaad bdagiin udahgui songuulaar bas yaj hor nairuulhaa odoonoos tuluvluul suuj bgaa bhdaa muu lalaruud
2012-04-05
TA BOL ENE TURD BGAA HAMGIIN SHUDRAGA HUN SHUU TANIIG DEMJIJ BNA
2012-04-05
MCS-n odjargaliin gar hol bolj 2008 onii songulid mongiig ni avch garch irsen temuujin shudraga hun u? hahahahahahha
2012-04-05
УИХ гишүүн биш прокурор шүүхийг хамтад хийдэг болсон юм байна өөрийнхөө хувийн дүгнэлтийг үнэн гэж яриад л шүүх прокурор хууль байгаад ч яах юм бэ
2012-04-05
HEHE:
yg shu. yu yriad bgaain. tegeed ene nuguu hunii temdeglel ym uu. temdeglel gej heleheergui ym baihiin. iim temdeglele baidag gen ee
2012-04-05
ыбө:
Жекей гэж бас ямар хасаг гишүүн гараад ирвээ. 4 жил би лав сонсоогүй юм байна. Сонин сонин сураггүй байсан гаруудыг нээгээд, зүгээр ч юм уу. Таг сураггүй юм байж бас муу юмандаа сүрхий аан. Хаалт боолт хийнэ аан. Зэвтэй төмөр хуухайг. ккк
2012-04-05
ardiin nam ard tumendee daisagnah esgui shuu ard tumen uhaantai shuu bitgii erguu teneg ym shig dord uzeed bgaarai nyamdorjtonguud. ene hergiig huuliin baiguullaga ni shiideg bitgii saad bolood bai ardiin namiin luivariin akuluudaa
2012-04-05
Тэмүүжин ба Элбэгээ:
Надад хонгио байгаа юм чинл би л буудсан байж таараа даа....
2012-04-05
huuli bdg yum:
ugee medej yriarai
фцуж:
Зөв шдээ Тэмбүжин чи бол хэлбэрдоржийн утсан кукэлдэй
2012-04-05
hehehe:
chi ch gesen
unen shudarga yalah ystoi
2012-04-05