Зам барилгын ажлууд эхэлж байна

img

Энэ онд хэрэгжүүлэх зам барилгын ажлууд эхэлж байна. Тухайлбал, "Хүчит шонхор" захаас Чингэлтэй дүүргийн 13 дугаар  хороо, Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэлх буюу Далан давхрын урдуурх 1.6 км авто замыг "Эко тогтол" ХХК, Сүхбаатар дүүргийн 3, 5, 7, 10 дугаар хороо, орон сууцны хороолол доторх 1.2 км авто замын засварыг "Наранбулаг Хан" ХХК гүйцэтгэхээр болж ажлаа эхлээд байна. Мөн Энгельсийн гудамжны буюу Дунд голын гүүрээс Чингисийн өргөн чөлөөний Цагаан хаалга хүртэлх 0.29 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийг "ЗМЗ" ХХК, Баруун нарангийн үерийн хамгаалалтын далан дээрх хос бетон гүүрийн барилгын ажлыг "Тэргүүн саруул зам" ХХК, гүйцэтгэхээр тендерт шалгарчээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нэг юмыг огт ойлгодоггүй юм. Хэзээ дуусах ажил юм бол яагаад жил болгон ингэдэг юм бол. Нэг удаа сайн хийгээд ядаж 10 жилийн настай юм хийж болдоггүй юм байх даа.
2012-04-06