
Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярт холбогдох албан тушаалын хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж дуусч өчигдөр нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжүүлжээ.
Түүнийг буруутгах болсон үндэслэл нь ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор 200 сая төгрөгөөр трактор, комбайн худалдан авах эрхийг орон нутагт олгосныг албан тушаалаа ашиглан “Агсу-Алтай” гэх компанид тендергүйгээр 100 сая төгрөгийн комбайн худалдан авах эрх өгчээ.
Тиймээс дээрх хууль бус үйлдлийн талаар нугтгийн иргэд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст гомдол гаргасан аж.
Гомдлын дагуу тус газраас Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд зааснаар буюу албан тушаал, эрх мэдлээ урвуулсан гэж үзэн сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн юм. Уг хэргийн хяналтын хугацаа дуусвал шүүх харьяалалыг нь хяналтын шатнаас тогтоон шийдвэрлэх юм байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ