“National ICT Expo Show & Conference 2012" үзэсгэлэн болно

img

Мэдээлэл, харилцааны технологийн салбарын хөгжлийг олон нийтэд сурталчлах, шинэ үйлчилгээ шийдлийг бизнесийн салбарт нэвтрүүлэх боломжийг нээх, Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан мэдээллийн технологийн олон талт шийдлийг танилцуулж санал болгох, түүнчлэн интернэт бизнесийг олон нийтэд сурталчлах зорилгоор “National ICT Expo Show & Conference 2012" үзэсгэлэн болох гэж байна. Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулж байгаа уг үзэсгэлэнг энэ сарын 19-21-ний өдрүүдэд болох юм. Үзэсгэлэнгийн үеэр оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах “ICT for Business, ICT for Citizen” технологийн шоу зохиогдох бөгөөд үзэсгэлэнгийн хүрээнд явагдаж буй үйл ажиллагааг олон нийтэд хүргэх виртуал үзэсгэлэнг нээн ажиллуулах аж. Ингэснээр үзэсгэлэнг биеэр ирж үзэх боломжгүй аж ахуйн нэгж, хэрэглэгчид интернэтээр хандан бүхий л арга хэмжээ, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээлэлтэй цаг тухайд нь үзэж танилцах боломжийг бүрдүүлжээ. Үзэсгэлэнд оролцогчдын бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татсан, итгэлийг хүлээсэн, найдвартай, шинэлэг шийдэл гэх мэт үзүүлэлтээр нийт үзэгчид, хэрэглэгчдийн санал асуулгад үндэслэн шалгаруулах юм. Үзэсгэлэнд оролцох байгууллагуудыг энэ сарын 10-нийг хүртэл онлайнаар бүртгэж байгаа юм байна.      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ