ЭМЯ-нд “Ахмадын өдөрлөг” болж байна

img

Эрүүл мэндийн яамны сургалт мэдээллийн А, Б танхимд “Эрүүл байх насыг уртасгана” уриан дор болох 2012 оны Дэлхийн Эрүүл Мэндийн өдөрт зориулсан Ахмадын өдөрлөг эхэллээ. Тус үйл ажиллагааг ЭМЯ-ны ЭТБХЗГ-ын дарга Д.Гончигсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг хариуцаж байгаа юм байна. Өдөрлөгийн хүрээнд “Насжилт ба эрүүл мэнд” шийдвэр гаргагч нарын түвшний уулзалт болон хэвэлийн бага хурал зохиогдох бөгөөд уг арга хэмжээг ЭМЯ, ЗГХА ЭМГ, ДЭМБ, НҮБ ХАС, бусад яамдууд хамтран зохион байгуулж байгаа аж. Дашрамд дуулгахад, дэлхийн хүн амын дундаж наслалт нэмэгдэж, 60-аас дээш настан 1990 онд хүн амын 9,2 хувийг эзэлж байсан бол, 2020 онд 13 хувь  болон өсөх тооцоо гарчээ.  Харин 65-аас дээш настан 2000 онд хvн амын 14,7 хувь, 2030 онд 23,8 хувьтай болох тооцоотой байна. Дэлхийд 80-аас дээш настаны тоо 1960 онд 15 сая, 1994 он 50 сая байжээ.  Эрдэмтдийн судалгаагаар дэлхийн дундаж наслалтаар хүний индексийг гурван бүлэг болгосон байна. Тухайлбал, хүний хөгжлийн насжилт өндөртэй улсын иргэдийн  дундаж наслалт японд 78.6, Швецарь, шведэд 77.4, Норвеги 77, Канад 77, АНУ 75,9 хүрдэгээрээ тэргүүлдэг аж. Харин хүний хөгжил дунд зэрэгтэй улсын иргэдийн  дундаж наслалт Хятадад 70.1, Монголд 68, Туркэд 65, Тайландад 66,1 хүрдэг байна.  Хүний хөгжил сул буюу буурай оронд иргэдийнх нь дундаж наслалт Энэтхэгт 59,1 Бангладешт 51,8 юм байна. Иймд ДЭМБ-аас хүний наслалт, эрүүл мэндийн хөтөлбөрийн өнөөгийн тулгамдаж буй томоохон асуудал бол улс орнууд иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, урт наслах боломжийг бүрдүүлэх, ахимаг насандаа эрүүл байх нөхцлөөр хангах шаардлагатайг сануулж байгаа аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ