Аваргаар холбогдсон сургуулиуд хамтран ажиллахаар болжээ

img

Монголын Үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн Английн Парк хаус спортын сургуулийн төлөөлөгчид болон олимпийн аварга Э.Бадар-Ууган, 79-р сургуулийн захирал н.Доржбаяр нарыг хүлээн авч уулзжээ. Одоогоос хоёр жилийн өмнө Английн ВВС телевизийн “Олимпийн мөрөөдлийн хөтөлбөр” төслийн хүрээнд олимпийн аварга Э.Бадар-Ууганы тухай баримтат киног хийсэн аж. Энэхүү кино дэлхий даяар цацагдсаны дараа Монголын тамирчдын бэлтгэл хийх нөхцөл,  өссөн орчин олны анхаарлыг татжээ. Ялангуяа аваргын маань өссөн Шархадны эцсийн буудал, төгссөн 79-р сургууль Англичуудын сонирхлыг ихэд татсан байна. Үүнээс улбаалан олимпийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж буй Английн Лондон хотоос холгүй орших Парк Хаус спортын сургуулийн захиргаа 79-р сургуультай харилцаа тогтоохыг хүсчээ. Хоёр сургуулийн хамтын ажиллагаа өргөжиж, хоёр орны соёлын талаарх олон талт арга хэмжээг явуулж ирсэн байна. Өнгөрсөн жил 79-р сургуулийн төлөөлөгчид Англи улсад зочлон сургуультай танилцсан бол энэ удаа тус сургуулийн захирал Дерек Пипл, багш Рейка нар Монгол оронд хүрэлцэн ирээд байгаа аж Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

cain bna mongol zalyy oopin abyacaapaa neg cypgyylig gadaadin cypgyyltai xamtin ajilgaatai bolgon gedeg chin ipeedvvn bagachuudad ix zvil bvteej bna chvv dee amjilt xvcii
2012-06-06
zochin:
shuud gargaj chadahgui bol neree soliochee malnuuda ochigdrin boksin temtseenii medee gargaj chadahgui yu
2012-04-08
sugarragchaa:
shuud tseg saitaa ochigdriin sportin medee gargah chadal alga uu
2012-04-08