Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэхээр боллоо

img

УИХ-ын баасан гарагийн үдээс өмнөх чуулганаар Байгаль орчны чиглэлтэй багц хуулийн төслүүдээс хэлэлцэх учиртай байсан ч УИХ-ын гишүүн Д.Загджав, Ч.Улаан, С.Эрдэнэ нар Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхийг санал болгов. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Хоёр сарын дараа болох гэж байгаа сонгуулийн тухай хуулийг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай байна. Байгаль орчны хууль хэлэлцэх ёстой асуудал мөн ч гэсэн үүнээс өмнө Сонгуулийн тухай хууль хэлэлцэх чухал асуудал болоод байна. Цаг хугацааны хувьд ч гэсэн зайлшгүй шаардлагатай” гэдгийг сануулсан. Энэ мэтчилэн олон гишүүд сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх тухай асуудлыг хойш тавилгүй хэлэлцэх нь зүйтэй гэдгийг сануулах гишүүн олон байгаа учир чуулган түр завсарлаад байна. УИХ-ын гишүүд горимын санал гаргасны дараа санал хурааж, 79,5 хувийн саналаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн ч өнөөдөр хэлэлцэх ёстой байсан асуудлаа хэлэлцэж, чуулганы завсарлагаанаар Байнгын хороог хуралдуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Гэвч УИХ-ын гишүүд сонгуулийн тухай хуулийн тухай асуудлыг өнөөдөр хэлэлцэхийг хүсч, маргаан үүсгэсэн юм. Эцэст нь гишүүдийн горимын саналын дагуу санал хураалт явагдаж, 71,4 хувийн саналаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар боллоо. Үүнтэй холбоотойгоор одоо уг хуулийн төслийн ажлын хэсэг хуралдаж байна. С.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Төрийн төлөө оготно:
Наад асуудлаа түргэн шийдээч ээ. Хэзээ болтол Монголчууд 4 жилийн 2-т нь сонгуулиар амьсгалж улс төржиссөөр байх юм бэ. УИХ, Орон нутгийн сонгуулийг нэг дор хийгээд эхэлчихвэл улс нийгмийн өчнөөн төчнөөн хөрөнгө хий дэмий зүйлд зарцуулагдаж, олон асуудал нэг мөр шийдэгдэх боломжтой болно шүү дээ.
2012-04-07