
Уг хуралдаанаар намрын чуулганаар батлагдсан УИХ-ын Сонгуулийн хуулийг Үндсэн хуулийн цэцээс хууль зөрчсөн гэж үзэн, холбогдох заалтуудыг хүчингүй болгох талаархи дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхийг хэлэлцэх ажээ.
Өөрөөр хэлбэл, жижигсгэсэн 48 тойргоос сонгуульд өрсөлдөж, ялагдал хүлээсэн нэр дэвшигч намын жагсаалтаар томсогсон тойрогт нэр дэвших боломжийг уг хуулиар нээж өгсөн.
Энэ заалт нь Үндсэн хуулиар Монгол Улсын иргэдэд олгосон шууд сонгох эрхийг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц үзсэн тул уг заалтыг хүчингүй болгох дүгнэлт гаргасан билээ. Уг дүгнэлтийг УИХ хүлээн авахаас татгалзвал Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан зарлагдаж, энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ