Т.Гансүх: Анх 150 мянган төгрөгийн зээл авч хөл дээрээ боссон

img

Монголд ажилгүйчүүдийн тоо өссөөр л. Зөвхөн харъяа сум, дүүргийнхээ хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо л гэхэд 58,2 болжээ. Энэ нь өмнөх онынхоос 51 хувиар өслөө гэсэн мэдээллийг Үндэсний статистикийн газраас өнгөрсөн хоёрдугаар сард гаргаж байсан. Хэдийгээр манай улсад энэ олон ажилгүй хүмүүсийг нийтээр ажиллуулчих томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хомс байгаа ч төр засгаас бэлэн зүйл нэхэлгүй "Гар хөдөлбөл, ам тосдоно" гэдэг шиг хэдэн зуун сая төгрөгийн бизнес эрхлээгүй ч гэсэн чадлынхаа хэрээр зүтгэж байгаа хүмүүс олон бий. Тэдгээрийн нэг Т.Гансүх. Тэрбээр Баянзүрх дүүргийн XXI хорооны нийгмийн ажилтны хэлснээр, туйлын хөдөлмөрч нэгэн гэнэ. Өөрийнхөө боломжоороо хувираа ажил эрхэлж, цөөнгүй хүнийг ажилгүй байраар хангажээ. Т.Гансүх ах ОХУ-д цахилгааны гагнуурчин мэргэжил эзэмшсэн бол түүний эхнэр Т.Саруулмаа ч мөн ОХУ-д токорчин мэргэжлээр сурч, төгссөн байна. Ханилаад 20 гаруй жил болж байгаа тэд 2-20 насны нэг хүү, дөрвөн охинтой аж. Том охиноо хувийнхаа зардлаар Японд суралцуулж байгаа ажээ. Ингээд Т.Гансүх ахтай ярилцсан юм. -Таныг ОХУ-д сургууль төгссөн гэж сонслоо. Яагаад мэргэжлээрээ ажилаагүй юм бэ. Үүнээс яриагаа эхлэе? -Тиймээ. Ах нь ОХУ-д сургууль төгсч ирээд, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд гагнуурчин хийж байсан. Хэдэн жил ажиллаад, хувиараа наймаа хийхээр шийдсэн. Хувиараа ажиллавал амжилттай ажиллах юм шиг л санагдсан. Тэгээд л зээл авч хөл дээрээ боссон. Нэг хэсэг ч зах зээлийн шуурганд өртөөд хэцүү л байлаа. -Анх хаанаас, хэдэн төгрөгийн зээл авч байв? -Эхнэр бид хоёр 1999 онд Дарханд байхдаа анх тэр үед "Хөгжлийн алтан сан", одоогийн “Хас” банкнаас 150 мянган төгрөгийн зээл авсан.  Түүнээс хойш 10 гаруй жил тус банкны найдвартай харилцагч нь болоод, шагнал урамшуулал хүртэл авч байлаа. -Зээлсэн мөнгөөрөө ямар наймаа хийж эхлэв? -  Зээлсэн150 мянган төгрөгөөрөө мах авч зараад, 300 мянга болгож байлаа. Түүнээс л урам авсан даа. Одоо ах өвөлдөө нүүрсэнд явж, зундаа гэрээрээ блок үйлдвэрлэж байна. Өдөрт бараг 1000 орчим блок гаргачихдаг юм. Энэ жилээс үйлдвэрлэлээ өргөжүүлэх бодолтой байна. -Тэр зээл та нарын амьдралд их хэрэг болжээ. Түүнээс хойш зээлийн хэмжээ ч өсөөд, хийх ажил чинь өргөжсөн биз дээ? -Тэгэлгүй яах вэ. Ямар сайндаа би “Наад компьютерийнхаа нэг товчлуурыг дараад үз. Ахын чинь бүх түүх гараад ирнэ” гэдэг юм. Банкныхан ч асуудалгүй юм байна гээд зээл ч түргэн гаргаж өгдөг. Саяхан лизингээр /16 сая төгрөгөөр / таван тоннын машин авсан. Одоо талыг нь төлчихөөд  байна. Энэ тэргээрээ өнгөрсөн өвөлжингөө нүүрсэнд явсан.  Эцэг, эх сэрүүн тунгалаг байсан бол тэднийгээ бараадах байсан. Үнэндээ ах нь банкаар л аав,  ээж хийж байна даа. -Сая харж байхад таньтай олон ажилладаг юм шиг байна. Ер нь хэчнээн хүнийг ажлын байраар хангаж байна даа? -5-6 ажилчин бий. Түүнээс гадна найз нөхөд, ах дүүгээ хажуудаа татаад л явж байна. Нэг найзыгаа дагуулж явсаар байгаа B, C ангилалын жолооны үнэмлэхтэй болгоод авсан. Нэг хэлгүй дүүгээ бас жолооч болгосон. Тэр дүүдээ одоо байшин барьж өгч байна. Ойрд эд  нарыгаа аваад Чойр, Шивээ рүү төмөрт явж байгаа. Тэнд хуучин оросуудын орхиод явсан байшин, барилгын хаягдал төмрийг авчираад зардаг. Мөн тэндээс хямд төмөр худалдаж аваад хотод авчирч зардаг юм. Тухайлбал, Чойроос нэг кг төмрийг 50-60 төгрөгөөр  аваад 180-200 төгрөгөөр зардаг. Өдөрт нэг явлаа гэхэд л 150-200 мянган төгрөг элбэг олдог. -Хамт ажилладаг хүмүүсээ хэдэн төгрөгөөр цалинжуулж байна вэ? -Янз бүр дээ. Өдөрт 200 мянган төгрөг олвол 10-20 мянган төгрөг өгчихнө. Арай бага олвол таван мянган төгрөг өгнө. Бүр олдохгүй байвал тамхины мөнгө өгөх жишээтэй. Сая манай нэг дүү дөрвөн үхэр нядалж оруулж ирээд гэдсийг нь 20 мянгаар зарна гэхээр нь би "Надаа өгчих, ах нь мөнгийн өгье" гэсэн юм. Яахав дээ ажилчиддаа өгчихье. -Та цаашдаа улам олон хүнийг ажлын байртай болгохын тулд юу хийе гэж бодож байна? -Жижиг дунд үйлдвэр эрхлэвэл болох болов уу гэж бодож байгаа. Хамгийн гол нь хүмүүс өвөл ажилгүй болчихоод байна. Тэр үед нь Эрдэнэтийн хялгантад мод их байдаг, хямдхан ч байдаг. Тэндээс зөвшөөрлийн аваад, бэлдэц хийж ирээд угсараад л ажлыг өрнүүлмээр байгаа юм. Ингэвэл олон хүн ажилтай байж болохоор байгаа юм. Би өнөөдөр л гэхэд таван тонн төмөр авчихаар тушаагаад 700 мянган төгрөг оллоо. Ах нь энэ хавраас ногоо тарих бодолтой байгаа. Манай нэг дүү 61-ийн гарам дээр таван га газартай. Нэг га-г 30 мянгаар түрээслэдэг юм байна. Би хоёр га газрыг нь авна шүү гээд захиад байгаа. Тэндээ  ногоо тариад,  намар нь зоринд хийчхье гэж бодоод хашаандаа зоорь хийж байна. -Залуустаа хандаж та юу хэлмээр байна? -Манайд ажилгүй хүн маш их байна. Уг нь хүн бүр зоригтой хөдөлж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Манай улс үнэндээ маш баян байна. Ядаж нүүрс шуудайлаад зараад байж болмоор санагдаж байгаа байхгүй юу. Ажлаа олж хийж чадахгүй байна. Дээрээс нь залуус ажил их голдог, цалин голдог. Надтай ажиллаж байгаа найз, дүү нар маань л гэхэд ажил, цалин голдоггүй. Эд нар чинь өлсөж ч үзнэ, цангаж ч үзнэ, мөнгө олж үзнэ, Энэ хэддээ хороо захиргааныхан, төслийнхэнтэй ярьж байгаад мужааны цех бариад өгчих юмсан гэж бодож байгаа. 100 айл руу яваад л хаягдал хавтан энэ тэрийг авчираад сандал ширээ ч хийсэн болохоор байна шүү дээ. Ярилцсан Д.Туяа, гэрэл зургуудыг Н.Ариунаа                    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ajilgui bairaar hangana gej yu tenegteed bainaa. Bichij baigaa yumaa hyanaj baij niitleech dee.
2012-12-28
sons:
chinii nas chin hurkuee jungaaa.. bidnig hytadaar yrih geseer btl chi ooriinhoo baas shestei holildood uheh blgui. WHAHAHA
2012-09-03
sons:
uil ywdal n bish ur dun n chuhal. aldaag n bish aguulgiin chuhalchilwal yaj bn comment.chuudaa
2012-09-03
их_эзэрхэгч:
хай...энэ_үхэр _монгол_зөв_бичиж_ярьж_чадахгүй_аргагүй ээ миний зоосоор амьдарч байнаа____чамайг хятадаар ярих цаг дор би та нарийн толгой дээр баана ха ха ха өнгө,мөнгөний хорвоо шүү дээ
2012-06-24
sons:
chinii nas chin hurkuee jungaaa.. bidnig hytadaar yrih geseer btl chi ooriinhoo baas shestei holildood uheh blgui. WHAHAHA
Оюунцэнгэл:
Миний гэдэс цатгалан бол бусад нь яав вэ гээд бодоод суудаг хүмүүсийг бодвол хөдөлмөрч, хичээнгүй, бусдад тустай, санаачлагатай мундаг хүн юмаа. Өөрийгөө, өрөөл бусадтай зөв замаар залах нь хүн болгоны чадах ажил биш шүү дээ.
2012-04-10
BAT:
Ene ger buliin amidral bol hun buhnii udur bur hiideg zuilsiig oguulj bna. Jinhene aj ahui bnada. Mongol ulsiin irged ene ger bul shig ajillaj engiin aj ahuig hogjuulvel. Dundaj ger buliin amidral ahui deeshlene shde. Daanch bugd l tom yum bodood ih zangaar tosoolood bh yum. Mongol hun saihan amidraya gej bodvol Amidraliinhaa dood hizgaariig ene ger buliin amidralaar togtooj, tegeed l tsaash hogjih heregtei bhdaa.
2012-04-09
sonin ym be:
yu ve bas aav eej n usguud ugsun bol boloo biz dee, Bas tetguulj mungu zeelj holgoj bh sanaatai bj. Eej aavuud turuuleed ugluu, surguuli tugsugluu daraa n ta nar uursduu l zutgej bj bosgonuu gehees teneg ym yrihiin
2012-04-09
Хай яа юма засуба. нуль алидаа баиина ааа.
2012-04-07
балбар:
энэ сэтгүүлчид зөв бичиж сурмаар юм аа. Бөөн алдаа байх юм Зөв найруулаад алдаагүй бичиж сурцгаа залуусаа. Та бүхний бичсэн нийтлэлийг олон хүн уншиж байгаа шүү дээ Үүнийг ухамсарлаачээ
2012-04-07
ХҮНИЙ БҮТЭЭСЭН БАЙШИН БАРИЛГЫГ НУРААЖ ХЭДЭН КГ ТӨМӨР ОЛЖ АВААД ТУШААЖ МӨНГӨ ОЛДОГ ИЙМЭРХҮҮ ХҮМҮҮСИЙГ ҮЛГЭР ДУУРАЙЛ БОЛГОХ УУ? ТЭНЭГ СЭТГҮҮЛЧЭЭ?
2012-04-07
hairan mod .... hedii zubshuureltei ch gesen iim l humuusees bolj mongol oigui bolj bgaa yum daa
2012-04-06
Та ямар компьютер нөvтбvvк хайж байна? Жинхэнэ ажил хэрэгч хvмvvст, шинийг эрэлхийлэгчидэд, жинэхэнэ gamer-vvдэд мөн энгийн хэрэглээний гээд таний сонирхолд нийцсэн компьютерvvд манайд байна 1ОООзахиа с о м Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОООзахиа с о м-оос сонирхоорой. Манайх 1ОО% оригналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно. Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООзахиа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvp
2012-04-06
T:
HAMAG BUSINESS-IIN NUUTSAA HUMUUST DELGEED BGAAN BISHUU.
2012-04-06
\OCHIN:
UURSDUU BOR ZURHERE INGEJ HUDULMURLUJ BAIGAA HUMUSTEE HAMGALTTAI ZEEL UGMUUR BNAA.EDNIIGEE DEMJEECHEE!TER BAIRNII ZEELIIG CHIN AJILGUICHUD AYGA CH ABCH CHADHGUI
2012-04-06
ajilgui bairaar hangana genee hehe zas zas
2012-04-06
балбар:
энэ сэтгүүлчид зөв бичиж сурмаар юм аа. Бөөн алдаа байх юм Зөв найруулаад алдаагүй бичиж сурцгаа залуусаа. Та бүхний бичсэн нийтлэлийг олон хүн уншиж байгаа шүү дээ Үүнийг ухамсарлаачээ
Та ямар компьютер нөvтбvvк хайж байна? Жинхэнэ ажил хэрэгч хvмvvст, шинийг эрэлхийлэгчидэд, жинэхэнэ gamer-vvдэд мөн энгийн хэрэглээний гээд таний сонирхолд нийцсэн компьютерvvд манайд байна 1ОООзахиа с о м Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОООзахиа с о м-оос сонирхоорой. Манайх 1ОО% оригналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно. Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООзахиа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvp
T:
HAMAG BUSINESS-IIN NUUTSAA HUMUUST DELGEED BGAAN BISHUU.