
Нутаг нэгт эмэгтэйчүүдээ хил дамнуулан худалдсан хэрэгт холбогдсон Г.Батдэлгэр нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд яг одоо хэлэлцэж байна. Шүүгдэгч нар 2008 оноос хойш охид эмэгтэйчүүдийг хууран мэхлэх замаар БНХАУ-д аваачин худалдсан хэрэгт татагдан УМБГ-т сэжигтнээр татагдан Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг зааснаар биеэ үнэлэх газар зохион байгуулсан, санхүүжүүлсэн, жуучилсан гэсэн үндэслэлээр шалгуулж байгаа юм. Хэрэв тэдний гэм буруутай нь тогтоогдвол шүүхээс 2-15 жилийн хорих ял авах юм байна.
Хуралд М.Алдар, шүүгчээр Ш.Төгсгэрэл, С.Оюунчимэг, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Э.Энэбиш нар оролцож байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ