
Барилгын салбарынхны ээлжит зөвлөгөөнөөр “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн талаар дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Төрийн ордонд болох юм байна. Зөвлөгөөн ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, Сангийн сайд Г.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар оролцон илтгэл тавих юм байна. Энэ талаархи мэдээллийг маргааш 12.00 цагт МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвөөс сэтгүүлчид авч болно.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ