
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс хамтран багш суралцагчийн нийгмийн баталгааг сайжруулах, тэдний хөдөлмөрийн үр дүнг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, нийтэд сурталчлах, дэмжлэг үзүүлэх зорилгоор “Боловсрол 2012 багш, сурагчдын бүтээлийн” үзэсгэлэнг дүүргийн Соёлын ордонд дэлгээжээ. Үзэсгэлэнд дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн 21 сургууль, Албан бус боловсролын төвүүдийн технологийн болон бусад мэргэжлийн багш нар, сурагчид бэлэг дурсгал, гар урлалын чиглэлээр хийсэн шилдэг бүтээлүүдээ олны хүртээл болгосон байна.
Тус үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг эрэлт хэрэгцээ, хийц материалын чанар өнгө үзэмж, ач холбогдлоор нь шилдэг бүтээл урласан багш, сурагчдын эхний гурван байрт гэрчилгээ олгож, “Хан-Уулын авьяастан медаль”-аар мялааж, шагнаж урамшуулжээ.
Шилдгээр шалгарсан гурван сургуультай дүүргийн Засаг даргын Тамгын газрын бэлэг дурсгалын зүйл бэлтгэж нийлүүлэх эрх олгож гэрээ байгуулсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ