“Алтангадас” сэтгүүлийн 100 дахь дугаарын баяр боллоо

img

“Алтангадас” сэтгүүл 100 дахь дугаарын баяраа өчигдөр Баянгол ресторанд хийлээ. Одоогоос есөн жилийн өмнө “Алтангадас” сэтгүүл анхны дугаараа гаргаж байсан юм. Сар тутмын сэтгүүлийн хувьд тасралтгүй есөн жил хэвлэгдэж, 100-н дугаар гаргана гэдэг олон хүний   хүч, хөдөлмөрийн үр шим билээ. 100 дахь дугаарын баярын ёслолыг сэтгүүлийн Ерөнхийлөгч, АН-ын дарга Н.Алтанхуяг, 100 дугаар хэвлэгдэн олны хүртээл болоход хувь нэмрээ оруулсан үе үеийн эрхлэгч нарын хамт нээсэн юм. Ерөнхийлөгч Н.Алтанхуяг сэтгүүлийн эхний 10 дугаарыг эрхлэн гаргажээ. Мөн энэ үеэр тус сэтгүүлийн эрхлэгчээр үр бүтээлтэй ажилласан Б.Төвшинболор, Г.Солонго нарыг МСНЭ-ээс “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”-аар, эрхлэгч Э.Ирэхбаярыг “Ган үзэгтэн” цол тэмдэгээр шагналаа. “Алтангадас” сэтгүүл есөн жилийн хугацаанд шинэ бүхний индэр байхыг зорьж, хов живээс ангид байж, шинэ бүтээл, шинэ бүтээгч хоёрыг уншигчидтайгаа холбож, техник технологийн дэвшилттэй танилцах гүүр нь байж чаджээ. Бидний бас нэгэн зорилт ямарч ч хүндрэл бэрхшээл тулгарсан тасралтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж, тогтмол гаргах явдал байлаа. Бидэнд санхүүгийн хүндрэлээс эхлээд чамгүй олон асуудал тулгарч байсан ч сэтгүүлийнхээ дугаарыг  таслахгүй  гаргаж,  мэдээллийн эрин зуунд  улстөржихгүй, гуйвуулсан мэдээлэлгүйгээр мэдлэг түгээж ирсэн нь бахархууштай. Тиймээс ч Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Алтангадас”-ыг “Хөгжлийн төлөө оюунлаг мэдээллийг түгээгч” сэтгүүлээр шалгаруулан, өргөмжилсөн юм. Д.Туяа    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

enkhtu.:
bayar kye. tanai setguuliin bodlogod niitsek mat ugch kevluulmeer sanagdla, altnhuyg darga nar a.
2012-04-07