Хүний наймаачдын шүүх хурал завсарлалаа

img

БНХАУ-ын  томоохон хотууд руу өндөр цалинтай ажилд зуучлах нэрээр монгол эмэгтэйчүүдээ хууран мэхлэж аваачин биеийг нь үнэлүүлсэн хэрэгт холбогдсон Г.Батдэлгэр нарт холбогдох хэргийг өнөөдөр 14.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэж эхэлсэн юм. Уг хэргийн шүүх хурал дөнгөж сая завсарласан бөгөөд шүүгчид удахгүй  шүүгдэгч нарт шийдвэрээ танилцуулах аж. Тэднийг  Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг зааснаар биеэ үнэлэх газар зохион байгуулсан, санхүүжүүлсэн, зуучилсан гэсэн үндэслэлээр шүүж байгаа юм. Хэрэв Г.Батдэлгэр нарын гэм буруутай нь  анхан шатны шүүхээс тогтоогдвол  2-15 жилийн хорих онооно. Хуралд М.Алдар, шүүгчээр Ш.Төгсгэрэл, С.Оюунчимэг, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Э.Энэбиш нар оролцож байна. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
muusain hunii naimaachdad shorongiin hool ch ihdene do.
2012-08-28
зочин:
Шүүх хурал энээ тэрээ гэж худлаа маяглалгүй шоронгийнхонд та нар ял өгөөрэй гээд л шилжүүлчих л дээ. Тэд нар тяг тохирсон ял шийтгэлийг нь оноогоод бас эдлүлчихэж дөнгөх байх
2012-04-06