Цэргийн сэтгүүлчид “зэвсэг техник”-ээ шинэчлэлээ

img

Монголын сэтгүүл зүйн ууган хэвлэлүүдийн нэг Зэвсэгт хүчний “Соёмбо” сонин, цэргийн анхны “Дуулга” теле студийн хамт олон өнөөдөр мэргэжлийн “зэвсэг техник”-ээ гардан авлаа. “Соёмбо“ сонины редакцын хувьд 88 жилийн түүхэн улбаатай “Улаан од”-ын эзэд гэдгийг хүн бүхэн сайн мэдэхгүй. Тус хамт өмнө нь олон урсгал байдлаар техник тоног төхөөрөмжөө шинэчлэж байснаас ийм цогц байдлаар шийдэж байгаагүйг сонины эрхлэгч хурандаа н.Нямдорж энэ үеэр онцолж байсан. Энэ удаа мэргэжлийн гэрэл зургийн аппарат, эх бэлтгэлийн компьютер, принтер Канон 3500 зэрэг 26 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээн авч байгаа юм. Харин “Дуулга” теле студийн техникийн шинэчлэлийн хувьд 1997 онд анх байгуулагдахдаа БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ветекам техник хэрэгслээр тоноглогдсон нь Монголын Үндэсний телевизийн дараагаар орохуйц байжээ. Үүнээс хойш 2007 онд тус студи орчин үеийн DV буюу дижитал системд шилжиж өнөөг хүртэл дотоод нөөц бололцоондоо тулгуурлаж материаллаг баазаа бэхжүүлдэг байсан  аж.  Зэвсэгт хүчний “Соёмбо” сонин, цэргийн анхны “Дуулга” теле студийн хамт олон ийнхүү 15 жилийн дараа сүүлийн үеийн Stead cam, JVC HD PRO камер, телешк гээд 59 сая гаруй төгрөгийн техник хэрэгсэлтэй боллоо. Ийнхүү Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний удирдлагууд дээрх хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг явуулах таатай орчин нөхцлийг бүрдүүлж, материаллаг баазыг бэхжүүлэхэд нь бодит хөрөнгө оруулалт хийлээ. Цэргийн албан хаагчдын амьдрал, тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг төдийгүй шинэ цагийн монголын зэвсэгт хүчний нэр хүндийг гадаадад өндөрт өргөн яваа энхийг сахиулагчдын ариун үйлсийг олон нийтэд түргэн шуурхай сурталчлан таниулах үүрэг хүлээлээлээ. Мөн Батлан хамгаалах салбар дахь гадаад хамтын ажиллагааны түүхэн үйл явдлууд, мөн “жинхэнэ” цэргийн хамтарсан олон улсын дадлага сургуулийн бодит орчны гүнд орон ажиллахад нь дэмжлэг үзүүлсэнд цэргийн уран бүтээлчид сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр мэдэгдлээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

яаг үнэн
2012-04-07
kkkkk:
songuuliinhaa yumiig hiilgeh gej l joohoon yum dusaagaa biz.
2012-04-06