“Энх мэнд - Эрүүл оршихуй” сэдэвт өдөрлөг болно

img

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан МҮХАҮТ,  Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай   хамтран “Энх мэнд - Эрүүл оршихуй”  сэдэвт эрүүл  мэндийн өдөрлөгийг маргааш 10.00-16.00 цагийн хооронд  Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үеэр  МҮХАҮТ-ын Эрүүл мэндийн салбарын зөвлөл болон танхимын гишүүн байгууллагууд  оролцож  иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн  үзлэг оношлогоо  үзүүлэх,  зөвлөгөө өгч, үйл ажиллагаагаа сурталчилах аж. Мөн эм, эмийн бүтээгдэхүүнээ худалдан борлуулах бөгөөд энэ үеэр  урлаг, соёлын тоглолт зэрэг төрөл бүрийн арга хэмжээ  зохиогдоно. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ