Статистикийн онлайн системийг боловсруулах төсөлийн нээлт боллоо

img

 БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Монгол улсын үндэсний статистикийн салбарт  энэ онд хэрэгжүүлэх “Статистикийн мэдээллийн сангийн менежмент, үйлчилгээний систем-МОНСИС” төслийн нээлтийн ажиллагаа өчигдөр Үндэсний статистикийн хороонд болжээ. Нээлтийн ажиллагаанд Үндэсний статистикийн хорооны удирдлага, Сангийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Улысн бүртгэлийн Ерөнхий газрын  төлөөлөгчид, БНСУ-ын Статистикийн газрын Мэдээллийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Чанил Сео, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны консул ноён Жаэхун Чунг тэргүүтэй төлөөлөгчид, Нийслэлийн статистикийн газар, дүүргийн статистикийн хэлтсийн удирдлагууд оролцсон байна. “Статистикийн мэдээллийн сангийн менежмент,  үйлчилгээний систем-МОНСИС” төслийн хүрээнд статистикийн онлайн мэдээллийн системийг боловсруулж, нэвтрүүлэх бөгөөд үүний үр дүнд статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудаас мэдээллийг авах, тархаах, хэрэглэгч статистик мэдээллийг мэдлэг болгон ашиглах боломж эрс нэмэгдэх юм. Нээлтийн ажиллагааны үеэр “Статистикийн мэдээллийн сангийн менежмент, үйлчилгээний систем” төслийн талаар  БНСУ-ын Статистикийн газрын Мэдээллийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Чанил Сео танилцуулга хийж, “Монгол улсын Статистикийн мэдээлэл тархаалтын өнөөгийн байдал” сэдвээр ҮСХ-ны Мэдээлэл боловсруулалт, технологийн газрын дарга Б.Цэрэнханд нар тус тус илтгэл тавьжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Batbold:
Ediin zsaag osloo gej hudlaa too gargaad baina
2012-04-07
Solongosuudiin gart orj duusch baina doo
2012-04-07
baterdene:
hudalaa medeelel ugdug gazarshdee a
2012-04-06