“Төмөр замд дурласан хар муур”
1948 оноос эхтэй Монголын төмөр зам хэдийнээсээ нааш “хар муур” шиг хий үзэгдэлтэй байсан, энэ удаад муур Х.Баттулгын талаас гарч ирсэн гэж ёгтлон бичжээ. Нэг үгээр хэлвэл аливаа улсын стратегийн чухал хөдөлгүүр гэдэг утгаараа төмөр зам үргэлж анхаарлын төвд байсаар ирсэн, сүүлдээ улстөрчдийн ашиг сонирхлын бай болсон. Одоо төмөр замыг ТТ-гүйгээр төсөөлөхөд тун хэцүү болоод байна.
ТТ, төмөр зам гэгч энэ хоршоо 2 ойлголтыг тухайн үеийн ЗТБХБ-ын сайд Х.Баттулга орос чиг рүү хазайлгаж, оросуудаас тарифын хөнгөлөлт авна гэх томоохон амлалтыг өгөн байж бодлогоо батлуулж чадсан. Гэтэл тэрбээр үнэндээ оросуудад сайндаа ч биш оросуудын нэрээр өнгөлөн далдалт хийж, хятад, солонгосуудтай гэрээ хийж байжээ гээд сүүлд Ц.Нямдорж сайдын дэлгэсэн нууц гэрээний талаар бичсэн байна.
Ийнхүү Сибирээр өртөөлөн ОХУ-аар дамжих ёстой байсан урт төмөр замын асуудал нэг л мэдэхэд хятад, солонгосчуудтай шууд холбоотой, тэдний ТТ-д оролцох эрхийг баталгаажуулагч болж хувирсан.
Сүүлийн үед Х.Баттулга сайд энэ бүхнийг үгүйсгэж, Энержи Ресурс, Ж.Оджаргал, Ц.Нямдорж зэрэг хүмүүсээр дамжуулан эсэргүүцлээ илэрхийлэх болсон хэдий ч цаад утгаараа орос элэгтэй, хятад сэтгэлтэй, монгол зүрхтэй хүн юм биш үү, ер нь бизнесийн хүн улс төрд орох нь олон эрсдлийг дагуулдаг юм байна гэхчлэн шүүмжилжээ.
Өнөөдөр сонин, Нүүр А3
СЭТГЭГДЭЛ БИЧИХ