“Аман дээрээ хятадуудыг үзэн ядах, ачир дээрээ хятадуудтай үй зайгүй Женко”
Женко Х.Баттулга уул уурхайн салбарынхныг үзэн ядаж, муу муухайгаар нь дуудан, хятадуудын эсрэг тэмцэгчийн дүр эсгэдэг хэдий ч үнэн хэрэг дээрээ өөрөө хятадуудтай үй зайгүй хамсаа, холбоотой болох талаар дэлгэрэнгүй баримт дэлгэж бичсэн томоохон нийтлэл.
Энд бичсэнээр Женко компани Сингапурын маш том оролцоотой, бүр вэбсайт нь хүртэл “sg” гэсэн өргөтгөлтэй байдаг бөгөөд Х.Баттулгаас дутуугүй хувь эзэмшилтэй Билли Лин Син Пау гэх хятад ноёнтон ч байдаг гэнэ. Мөн Сингапуртай шууд холбогддог Женко Холдинг компани нь Камекс, Камл гэх мэт уул уурхайн хэд хэдэн компанитай болох нь вэбсайтад нь тодорхой байгаа гэнэ.
Энэ мэтчилэн Х.Баттулгын хийдэг бүхий л бизнес үйлдлүүд нь Сингапур ба хоршоо хувь нийлүүлэгчидтэй нь холбоотой байдгийг олон баримтаар тодорхой тайлбарласан байна.
Өглөөний сонин, Нүүр 4
СЭТГЭГДЭЛ БИЧИХ