“Төр, засгийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээг ард түмнээс булааж залгих бизнес эрээгээ алдлаа”
УИХ-ын хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь Өнөөдөр сонины А7 нүүрт нийтэлжээ.Тэрбээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд парламент ямар ямар асуудлуудыг амжилттай шийдэж, эдийн засаг, бүтээн байгуулалтын хувьд ахиц гаргаж чадсан талаар ярьснаас гадна сонгууль дөхсөнтэй холбоотойгоор УИХ-ын өмнө онцгой их хариуцлага ирж байна гэдгийг хэлжээ.
Өнгөрсөн хугацаанд УИХ олон мянган иргэдээс санал, хүсэлт хүлээж авсныг тоймлож харуулбал иргэдийн сэтгэлийг гонсойлгож, нийгэмд бугшиж буй 3 гол асуудал байгаа аж.
Эхнийх нь албан тушаалтнуудын хариуцлагагүй байдлаас улбаатай үнийн хөөрөгдөл, харин 2 дахь нь байгалийн баялгийг ашиглахтай холбоотой шударга бус явдал гэжээ.
Тодруулбал “Байгалийн баялгийг ашиглахтай холбогдож нийгмийн цөөн хэсэг шударга бусаар өрмийг нь хамж, харин ард түмэнд хусам нь үлдэж байна. Манай үндэсний зарим компани, аж ахуйн нэгж гадаадынхантай хуйвалдан орлогоо нуух, ашигтай бизнесээ гадныханд алдах, улмаар улсыг хохироох явдал нуугдах боллоо гэсэн шүүмжлэл олонтаа гарч байна.
Дэд бүтэц, боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах ажил, тухайлбал зэс хайлуулах, газрын тос боловсруулах талаар УИХ-аас гаргасан шийдвэр ажил хэрэг болохгүй байгаагийн учир юунд байна вэ?
Гагцхүү хариуцсан хүмүүс зүтгэлт, чармайлт гаргахын оронд өөрт ашигтай талыг урьтал болгодгоос төрийн бодлого, шийдвэр саармагжин замхарч байна. Үүнийг л эх орноо бодоогүй, ёс зүйгүй үйлдэл гээд байгаа юм.
Зүй нь уул уурхайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, орлогыг өөртөө хүртэж суухыг сүйхээчлэн санаачлах ёстой байв” гэж хэлжээ.
Өнөөдөр сонин, Нүүр А7:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ