“ОТ" ХХК-ийнхан нутгийн иргэдэд усны бодлогоо танилцуулав
ОТ компани говийн гүний усны нөөцийг орчин үеийн дэвшилтэт технологид суурилан, тооцоо, судалгаатай, хэмнэлттэй ашиглах төлөвлөгөө гаргасан төдийгүй түүнийгээ иргэдэд нээлттэй танилцуулж, хамтран ажиллах гэж байгаа тухай мэдээлэл Улс төрийн тойм сонины гуравдугаар нүүрт гарсан байна.Энд бичсэнээр ОТ компани ашиглах гүний усны нөөц давхаргуудын усны түвшин, хэмжээг тогтмол хянаж, иргэдэд байнга танилцуулж байхаас гадна хэдэн жилийн хугацаанд ямар түвшнээс буураагүй байх ёстой вэ гэдэг нарийн үзүүлэлтүүдийг ч тодорхойлоод байгаа юм байна.
Мөн иргэдийн ундны усны түвшинд өөрчлөлт орсон тохиолдолд ямар арга хэмжээ авах, түүнээс урьдчилан сэргийлэх гээд олон чиглэлд төлөвлөлттэй ажиллаж байгаа гэнэ. Цаашлаад говийн усны хэрэглээ, түвшний талаар иргэдэд сар бүр мэдээлэл түгээж, хэлэлцүүлэг хийж байх юм байна.
Улс төрийн тойм сонин, Нүүр 3
СЭТГЭГДЭЛ БИЧИХ