Ньюкастл 32-р тойргийг эхлүүлэн Челсиг ухраалаа

img

Өчигдөр Британийн Премьер лигийн 32-р тойрог Ньюкастл Юнайтед болон Суонси клубын тоглолтоор эхэллээ. Лиг өндөрлөх дөхөөд буй энэ үед бүх клубууд үлдсэн тоглолтуудаас ахиухан оноо зулгаахыг мэрийж байгаа. Лигийн тэргүүллийн төлөөх өрсөлдөөнд Манчестерийн хоёр клуб тунах нь хэдийнэ ойлгомжтой болсон ч ирэх жилийн Аваргуудын лигт оролцох үлдсэн хоёр эрхийн төлөө Арсенал, Тоттенхэм, Ньюкастл, Челси клубууд ширүүн өрсөлдөөн хийж буй. Тэгвэл өчигдрийн тоглолтод Ньюкастл учраагаа 2:0-ээр ялснаар энэ тойргоос оноо алдалгүй Челсиг ухраан 56 оноотой  болж тавдугаар байрт бичигдэж эхэллээ. Тоглолт эхлээд удаагүй байхад Ньюкастлын довтлогч Паписс Сиссе өрсөлдөгчийнхөө хаалгыг гоолоор мялаасан. Ингэснээр тэд тоглолтын турш давамгайлан тоглох болсон. Улмаар хоёрдугаар хагасын 67 дахь минутад сенегал довтлогч дахин гоолдсоноор тоглолтын хувь заяа үндсэндээ шийдэгдсэн юм. Суонси клубын хувьд энэ тойрогт ялагдал хүлээснээр 39 оноотой лигийн хүснэгтийн 11-р байранд бичигдэж байна. Лигийн хүснэгтэд ухарч зургадугаар байранд бичигдсэн Челси клуб өнөө орой Уиган Атлетиктай тоглох болно. Стэмфорд бридж цэнгэлдэхдээ тэд ялалт байгуулах даалгавартай болоод байна. Учир нь Челси ялагдал хүлээх аль эсхүл тэнцээний нэг оноо авбал шөвгийн дөрөвт багтах хүсэл нь талаар өнгөрөхөд ойртоно. О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mgl:
Eh orond ni zuun hunii ch suudaltai talbai baihgui, eedtei bag baitugai, mergejliin neg ch toglogchgui, durem, helbembegiin tuhai yamar ch oilgoltui, ugui yadaj euvro bused bagtadgui uls orond TV, soningoor ni dandaa arliin ornii helbemdegiin tuhai garch baih yum.Ingej balairch tuilshirdagaa bolivol taarah yum. Yum er ni hemjeendee baival zugeer dee. Bolivol taarna, tegej l ih sonirhood baival hamgiin suuld ni ter bag ni turuulj gene gesen 1 eguulber niitelhed boloo bish uu, buur dund orood l neg burchlen tailbarlaad l tenegteh yum .
2012-04-08