Дуайт Ховард, Стэн Ван Ганди нарын үл ойлголцол

img

Орландо Мэжикийн төвийн тоглогч, “супермэн” Дуайт Ховард болон тус багийн дасгалжуулагч Стэн Ван Ганди нарын үл ойлголцол шуугиан дэгдээгээд байгаа. Багийн амин зүрх болсон Дуайт Ховард дасгалжуулагчаа хэтэрхий их хашгичдаг, тоглогчдоо хүндэтгэдэггүй, зөрүүд гэх мэтчилэн хувийн зан чанаруудыг нь шүүмжилж багаас хөөхийг удирдлагууддаа санал болгосон тухай хэвлэлүүдэд ярьжээ. Дасгалжуулагч нь ч мөн хэвлэлээр дамжуулан “супермэн”-ийг дасгалжуулагчийнхаа үгэнд ордоггүй, оддын өвчин туссан гэх мэтээр шүүмжлээд авсан. Ийнхүү багийн гол тоглогч болон дасгалжуулагчийн хооронд үүссэн сөргөлдөөн Орландо Мэжикт сайн үр дагавар авчрахгүй байна. Хамгийн сүүлд Орландо Мэжик Жереми Линээ бэртлийн улмаас харамсалтайгаар алдаад буй Нью-Йорк Никс багтай тоглосон. Энэ тоглолтод талбайд 39 минут тоглосон Дуайт Ховард ердөө наймхан оноо авч тун хангалтгүй тоглолт үзүүлсэн. Багийнхан нь ч олигтой тоглолт үзүүлээгүйн улмаас өөрийн талбай дээрээ “шидтэн”-үүд Никст 96:80-аар ялагдсан билээ. Улирал дуусах дөхөж байхад иймэрхүү тоглолт үзүүлж, хэрүүл тэмцэлд идэгдэж буй нь Орландо Мэжикийн фэнүүдэд таалагдахгүй байгаа нь лавтай. Одоогоор 32 ялалт, 23 хожигдолтойгоор тус баг Дорнод бүсийн зургадугаар байрт бичигдэж байна. О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Blodspot in Eegii
2012-04-08
bat:
star player, head coach
2012-04-07